Бороо хувингаар цутгах мэт ширүүн орж сурагчид сургуулиас гарч чадахгүй үүдэнд бөөгнөрөн зогсож байлаа.
Тэд бороо орно гэж огт гадарлаагүй бөгөөд өглөө ирэхэд нь л халуун нар шарж байсан юм.
"Чэёонаа би шүхэр авч ирсэн хамт явах уу? Би хүргээд өгье"
"За"
Наёон тэрнийг Лоренд биш Жисүүд сайн гэж мэдсэн тэр өдрөөс хойш гэнэт л сайн хандаж эхэлсэн бөгөөд тэд нэлээн дотно болоод амжсан юм.
"Би нэгдэж болох уу?"
Тэднийг яг явах гэж байтал бүдүүн эрэгтэй хоолой сонсогдож тэд эргэж харав.
"М-Мэдээж!"
Наёон шууд л зөвшөөрч Лореныг шүхэр доороо оруулахад өндөр нь арай дутаад байсан учир Лорен барьж тэд багтаж ядан алхаж эхлэв.
"Чи Чэёонтой дотно болсон бололтой?"
"Аан... Тийм ээ. Чэёон надад тусалсан юм"
"Жисүүд дээрлэхүүлж байхыг чинь харсан юм байна"
Лорен хэнэг ч үгүй ийн хэлээд шүхэрнээс ил гаран шалба норчихсон Чэёоны мөрнөөс барин өөртөө наав.
Харин Наёон багагүй урам нь хугарсан бололтой хөмхийгөө зуун алхсаар л байв.
"Очихыг хүссэн ч Чэёон очсон болохоор би больчихсон. Яриаг чинь ч сонссон"
Наёон нэлээн сандарчихсан түүний дараагийн үгсийг хүлээх бол Чэёон юу ч бодолгүй зүгээр л алхаа бүрт нь урд нь тусах уйтгартай борооны дуслыг ажиглан алхаж байв.
"Надад чамайг гэх жаахан ч сэтгэл байхгүй болохоор битгий хичээ. Хэрэв хэн нэгэнд гэрлэх санал тавих бол тэр нь зөвхөн Чэёон байна"
Чэёон гэнэт тэнгэрээс унах усны дуслуудаас харцаа салган түүний үгний утгыг эргэцүүлж эхлэв.
"Би хэлсэн шүү дээ. Чамд хайргүй гэдгээ"
"Тэгсэн ч чи тэрнийг өөрийн болгож чадахгүй. Жисүү чамд дургүй. Бас тэр эмэгтэй хүн сонирхохгүй"
Хатуу ч гэсэн хамгаас үнэн үг энэ л байлаа.
Юу ч бодолгүй зүгээр л хэлчихсэн тэрний үг Чэёоны нүдэнд нулимс цийлэгнүүлж урсгахгүйн тулд дээш харан буцааж шингээх гэж оролдож байв.
"Уучлаарай... хэтэрхий хэлчихлээ"
Чэёон толгой сэгсрэн инээмсэглээд "Үнэн шүү дээ. Тэр намайг тоохгүй"
YOU ARE READING
𝐋𝐢𝐭𝐭𝐥𝐞 𝐆𝐢𝐫𝐥ᶜʰˢ |✔|
Fanfiction"Нэг муу зэрэмдэг миний найз залууг булаачихсан!" /2021.09.16/ - /2021.10.16/