Жимин гэнэт эгчийнхээ талаар хэтэрхий их ярьчихсан гэдгээ ойлгон юу гэж хариулахаа бодож байлаа. Тэгээд нэг санаа төрөв.
"Park Roseanne. Зураг байгаа ч гэсэн утас өрөөнд байгаа. Тэгэхээр чадахгүй нь дээ"
"Roseanne? Гадаадад амьдардаг юм уу?"
"Хүссэнээрээ л ойлго. Би явж унтъя даа. Сайхан амраарай"
Жимин мултарчих санаатай яаран ингэж хэлчихээд явах гэхэд Жисүү бага зэрэг урвайсан ч "Чи ч бас" гэх аж.
Жисүү тэнгэр ширтсэн хэвээр үлдэж Жимин ч өрөө рүүгээ алхлаа.
"Чи Жисүүд сайн гэсэн биз дээ? Яагаад Жиминтэй үерхэдэг юм?"
"Айн? Аан... Жимин үү? Бид хоёр үерхэдэггүй шд. Жимин чинь миний ихэр"
"Ихэр ээ?"
Наёон их л гайхсан янзтай өндийж ирэхэд Чэёон "Уг нь Сынжүг өөртөө ойртуулахгүй гэж жүжиглэж байсан юм. Тэгтэл Жимин ам алдчихсан байна лээ"
"Лоренд ийм дургүй юм уу?"
"Дургүйдээ биш ээ. Жисүүг надад бүр дургүй болчих вий гэж л айсан юм. Гэтэл бүр дургүй болчих шиг болсон"
Зөөлөн шиврэх бороо сурагчдын асааж орхисон түүдэг галыг унтрааж бүгд нойрондоо автсан байх бөгөөд Жисүү л хөнжил дотроо хөрвөөн хэвтэх аж. Энэ нь хажууд нь унтах Жихён ихэд төвөгтэй санагдана.
"Унтахгүй юм уу?"
"Сэрээчихсэн үү?"
"Хөрвөөгөөд байхаар чинь унтаж чадахгүй юм байна шд. Юу болсон юм?"
Жихён өндийж ирэн шалгаахад Жисүү ч босч ирэн өвдгөө тэврэн суув.
"Пак Чэёоны найз залуу. Пак Жимин"
"Тэр юу гэж?"
"Би тэрнийг булаана. Тэр надаас Лореныг булааж болсон байхад би яагаад болохгүй гэж? Угаасаа надад таалагдаад байгаа"
Жисүүг ихэд шийдэмгий ингэж хэлэхэд Жихён санаа алдаад "Пак Чэёонд их л сайн юм шиг харагдсан даа. Чадах юм уу?"
"Би хэн билээ? Ким Жисүү!"
Чийг үнэртэж гадаа шиврээ бороо орсоор л байв. Өглөөний цайгаа уухаар хоолны газарт цугларсан хоёр ангийн сурагчид нэлээн дуу шуу чимээ ихтэй байцгаана. Наёон болон Чэёон дүүтэйгээ нэг ширээнд суусан байх бол Жисүү Жихён хоёр хоёулханаа сууна. Харин Лорен Чэёоны ширээг чиглэн алхаж байгаа харагдана.
YOU ARE READING
𝐋𝐢𝐭𝐭𝐥𝐞 𝐆𝐢𝐫𝐥ᶜʰˢ |✔|
Fanfiction"Нэг муу зэрэмдэг миний найз залууг булаачихсан!" /2021.09.16/ - /2021.10.16/