10. Хэрээс хэтэрч байна!

295 44 2
                                    

Ангиудын багш нар сурагчдаа нийлүүлэн бүгдийг нь бүртгээд амралтын газрын арын уул руу гарцгааж байлаа.

"Уучлаарай. Би найз залуутай"

Санагийн хариулт Жиминийг хангалттай сэтгэлээр унагаж харин Лорен сэтгэл санааг нь өргөж өгөх санаатай хажууд нь хань болон явна.

Жагсаалын хамгийн хойно Наёон Чэёон хоёр хамт алхах ба жиг жуг хийтэл хов базна.

Нэлээн дээш гарсаны дараа хоёр анги тус тусдаа тойрог үүсгэн суугаад цүнхэлж ирсэн хоол хүнсээ задлах ажээ.

"Яг нэг цагийн дараа буцаад бууна. Тэр хүртэл төөрчихөлгүй энэ хавиар хүссэнээ хийгээрэй"

"За"

Цайлсаны дараа сурагчид бүгд хэд хэдээрээ ийш тийш таран явцгааж Наёон Чэёон хоёрыг Жисүү даган алхав.

"Хүлээгээрэй миний үдээс тайлагдчихаж"

Чэёон доош суун үдээсээ үдэх гэтэл Жисүү ойртож ирэх нь харагдах ба Чэёон түүнийг нүд салгалгүй дагуулан харна.

"Би үдээд өгөх үү?"

Жисүү Чэёоны өмнө суун үдээс рүү гараа явуулж байснаа тохойгоороо цүнхийг нь доош өнхрүүлчих нь тэр.

"Өө уучлаарай. Санаандгүй унагачихлаа"

"Хагарах зүйл байгаа юмсан..."

Чэёон сандран цүнхнийхээ араас үдээсээ ч үдэлгүй доош уруудан гүйж эхлэв.

"Гэмгүй хүнийг битгий оролд Ким Жисүү!"

Наёон ингэж хэлчихээд Чэёоны араас явахад Жисүү тоосон ч шинжгүй бусад руугаа буцан алхав.

"Бусдыгаа цуглуулаарай. Бууцгаая"

Ангийн багш ийн захиад дэлгэж тавьсан зүйлсээ цүнхлэх бол Лорен Чэёоны хаана байгааг нүдээрээ хайна.

"Чэёон хааччихав аа?"

"Тэр биш үү?"

Жимин өөрсдөөсөө холгүй хэн нэгэнтэй юм ярин суух охид руу заахад Лорен хальт харчихаад толгой дохих нь тэр.

Бүгд бэлэн болж уруугаа бууж эхлэх ба Наёон Чэёон хоёрыг байгаа үгүйг анзаарах хүн нэгээхэн ч байсангүй.

Нар жаргах үеэр бүгд салж унахаа шахан өрөө өрөөндөө орж ирэн хувцсаа солиод оройн хоолондоо орохоор цайны газар луу явцгаав.

Энэ үеэр ангийн даргууд ирц бүртгэн наагуур цаагуур явахдаа Наёоны байхгүй байгааг анзаарах аж.

𝐋𝐢𝐭𝐭𝐥𝐞 𝐆𝐢𝐫𝐥ᶜʰˢ |✔|Where stories live. Discover now