140 22 2
                                    

"Би хамт явмаар байна"

"Солиороо юу чи эмнэлэгт байх хэрэгтэй"

"Нэгэнт ямар ч найдвар байхгүй юм чинь үлдсэн хугацаагаа ядаж жаргалтай өнгөрөөмөөр байна"

Тэр үнэхээр зөрүүд юм. Эмнэлэгтээ үлдээд эмчилгээгээ үргэлжлүүл гэж өчнөөн ятгасан ч Сохи зөрсөөр байгаад намайг дагаад гэрт хүрээд ирсэн.

Тэр орж ирээд энэ тэрүүгээр яван бараг л булан тохой бүрийг ажиглан явна.

"Танайх нилээн баян бололтой тийм үү?"

Тийм гэхэд хилсдэхгүй байх. Манайх тийм том биш ч боломжийн бизнестэй байсан.

Гэхдээ энэ бүхэн одоо надад хэрэггүй болохоор би бүх хөрөнгөө хандивлах гэж байгаа.

Үхэхээс хойш ямар авсандаа аваад оролтой нь биш ядаж бага ч болов буян үйлдэх нь зүйтэй биз дээ.

Эхлээд аав ээж болон Мисүгийн эд зүйлсийг цэгцлэхээр шийдэн биед эвтэйхэн хувцас сольж өмсөөд ажлаа эхлэлээ.

Тэдний хувцасыг боож баглаад шатаахаар гадаа талбайд зогсож байтал Сохи ч мөн араас гарч ирэв.

"Явах бэлтгэлээ базааж байгаа юмуу?"

"Тиймээ. Энэ чигээр нь орхиод явчихаж болохгүй шүү дээ"

"Гэрээ яах гэж байна?"

"Яах аа шийдэж чадаагүй л байна"

Ихэнх зүйлсээ янзалчихсан дээрээс нь Сохигын хүслийг ч бас биелүүлэх хэрэгтэй учраас түүнээс хүслийнх нь талаар асуулаа.

Гэхдээ үнэхээр энгийн юм. Түүний үхэхээсээ өмнө хийх зүйлсийн жагсаалт дээрх цорын ганц хүсэл нь үхэх хүртлээ аз жаргалтай байх.

"Хорт хавдартай гэдгээ мэдсэнээс хойш би бүхий л зүйлсийг туршиж үзсэн. Надад бараг хийж үзээгүй зүйл үлдээгүй байхаа"

"Тэгсэн ч чамайг найз залуутайгаа хамт гэрийн романтик болзоо хийж үзсэн гэж бодохгүй л байна шүү"

Би түүнийг буйдан дээр суулгачихаад өөрөө гал тогоо руу буцан байгаа бүх амттангаа ширээн дээр овоолоод Сохигын хажууд очин суулаа.

"За тэгэхээр кино үзэх үү дээ"

Кино сонгоход цаг алдмааргүй байсан болохоор зүгээр л хамгийн эхэнд гарч ирсэн киног эхлүүллээ.

Кино эхлээд нилээн хэдэн минут болсоны дараа Сохи надад илүү ойртон суугаад гарыг минь барин мөрөн дээгүүрээ давуулан тавьлаа.

Rubai  |Дууссан|Where stories live. Discover now