넷 (Last)

201 31 6
                                    

Өглөө болгон яг ийм байдалтай сэрдэг бол гэж бодсоноо би нуухгүй ээ.

Яг л энэ охиныг тэврээд хэвтвэл хаана ч байсан тухтай байх юм шиг мэдрэгдсэнийг ч үгүйсгэхгүй.

Одоо бол тэр л миний энэ дэлхийд хоргодох сүүлчийн шалтгаан.

Бид хоёул сэрсэн ч орноосоо өндийх гэж хэн хэн нь яарсангүй яг л өчигдрийнх шигээ тэврэлдэн хэвтэнэ.

"Өнөөдөр юу хиймээр байна хатагтай?"

"Зүгээр л ингээд өдөржингөө хэвтэж болохгүй юу?"

"Таны тааллаар болог"

Хэсэг юм ярилцан хэвтсэн ч Сохигийн гэдэс хоол нэхэн дуугарсанаар би хоол хийхээр гал тогоо руу явлаа.

Шарсан өндөг, шинэ ногооны салатнаас гадна зүрхэн хэлбэртэй зайдсаа ч бас ширээнд тавиад дуу аялсаар дээш өгслөө.

"Яг гүнж шиг санагдчихлаа"

"Угаасаа гүнж юм чинь"

"Чи өөрөө идсэн юмуу? Чиний идэхийг хараад цадчихлаа л гэж битгий хэлээрэй дээ"

"Идчихээд ирсэн болохоор гүнжтэн та санаа амар зооглоно уу"

Түүнийг хооллож дууссаны дараа бид дахиад л хөнжилдөө орж хэвтэн кино үзэхээр шийдэв.

Тэр үнэхээр бүр үнэхээр хүүхэд шиг ямар сайндаа зөрүүдлэсээр байгаад хүүхэлдэйн кино үзэхэв дээ.

"Би энэнтэй нийлээд 13 дахь удаагаа үнсгэлжинг үзэх гэж байна"

"Үзсэн юмаа үзэх уйтгартай биш гэж үү?"

"Зүгээр л би үнсгэлжинтэй төстэй юм шиг санагдаад байдаг юм?"

"Юугаараа төстэй гэж?"

"Бага байхад ээжийг нас барсаны дараа манай аав ч бас өөр хүнтэй суусан. Хоёр биш ч би нэг хойд эгчтэй болсон. Тэр надад яг л үнсгэлжингийн хойд эгч нар шиг санагддаг байсан"

Би зүгээр л түүний яриаг сонсон сууна. Тэгээд цааш үргэлжлүүл гэж дохио өгөх мэт толгой дохиод мөрөөр нь гараа оруулан тэвэрлээ.

"Гурван жилийн өмнө аавыг нас барсаны дараа намайг үнсгэлжингийн амьдрал хүлээж байх вий гэж айж байсан ч хойд эх маань намайг зүгээр л хаяад явчихсан"

"Би тэгэхээр ханхүү чинь үү?"

"Үгүй ээ чи хулгана"

Бидний учрал "Үнсгэлжин"-гийн үлгэр шиг төгсдөг бол хичнээн сайхан. Даан ч Ромео Джульетта-с ч эмгэнэлт төгсгөл биднийг отож байгаа нь харамсалтай.

Rubai  |Дууссан|Where stories live. Discover now