Авга ахын хэлсэнээр гэрийнхэнийг маань эмээ өвөө хоёртой ойролцоо нутаглуулсан гэсэн.
Намайг ухаангүй байхад ажил явдал хэдийнээ болоод өнгөрчихсөн болохоор авга ах л хамаг юмыг зохицуулсан гэсэн. Гэхдээ буяны мөнгөөр нь шууд мөрийтэй тоглоом тоглочихсон хүн ямар л олиг байв гэж дээ.
"Ааваа ээжээ, Мисү...би ирлээ"
Та гурвыгаа маш их санаж байна. Яагаад намайг орхиод явчихсан юм бэ гэж би гомдоллохгүй ээ. Ганцаараа амьд үлдсэн гэж өөрийгөө ч харааж зүхэхгүй.
Удахгүй уулзахын хооронд нулимс урсгамааргүй байна. Харин ч та гурвынхаа өмнөөс жаргалтай байж байгаад очмоор байна.
"Ээждээ хамгийн дуртай талхыг нь харин аавдаа дэлгүүрийн эмээгийн хийдэг будааны боов. Хөөрхөн Мисүдээ дуртай шоколадтай сүүг нь авчирсан"
Сохи бид хоёр ойр хавийг цэвэрлэчихээд цаг гаруй тэндээ элдэвийг ярилцан суулаа.
"Ингэхэд Мингюү чи цагдаад баригдаж үзсэн үү?"
"Үгүй ээ"
"Одоо ингээд л шууд харьчихвал уйтгартай шдээ тиймээ?"
"Тэгээд яая гэж?"
"Надад нэг санаа байна"
___
Үнэхээр энийг хийнэ гэдэгтээ итгэлгүй л байна шүү.
Унаад явж байсан машинаа зүв зүгээр орхичихоод хүний машин хулгайлж унана гэдэг тийм ч сайхан санаа биш л байхдаа.
"Баригдчихвал яах юм бэ?"
"Яахав үлдсэн хэдэн хоногоо нарсанд өнгөрөөх л хэрэг гарах байх даа"
Үнэндээ Сохи огт сандарсан шинжгүй харагдана. Ер нь анхнаасаа санааг нь сонсоод үзье гэж хэрэггүй хэлсэн юм.
"За тэгэхээр Мингюү би явж машины эзнийг саатуулна харин тэр үед чи машиныг нь онгойлгоод унаад зугтаарай за юу"
"Чи тэгээд яах юм?"
"Би энэ гудмаар гараад очъё"
Тэр их л догдолж байгаа бололтой үг хэлэхийн завдалгүй цааш гүйгээд явчихав.
Нэгэнт өнгөрсөн хүмүүс гэж бодон өөрийгөө нэг зоригжуулчихаад өнөөх машины зүг явахад гар бараг л салганаж байлаа.
Кинон дээр л үсний хавчаараар хаалга онгойлгоод байдаг болохоос биш бодит амьдрал дээр бол үнэхээр бүтэшгүй зүйл бололтой.
YOU ARE READING
Rubai |Дууссан|
FanfictionЯс мах, бие цогцсыг бүрдүүлэгч, бүхнээс хүчит бурхан Яагаад бидэнд мөнх нас бэлэглэхийг хүсээгүй юм бол? Хэрвээ бид төгс төгөлдөр юм бол юунд үхдэг билээ Хэрвээ төгс бус бол хэн тэгээд гологдлыг бүтээсэн юм бол? |Миний юм бол миний юм!|