하나

493 25 4
                                    



Яс мах, бие цогцсыг бүрдүүлэгч, бүхнээс хүчит бурхан

Яагаад бидэнд мөнх нас бэлэглэхийг хүсээгүй юм бол?

Хэрвээ бид төгс төгөлдөр юм бол юунд үхдэг билээ

Хэрвээ төгс бус бол хэн тэгээд гологдлыг бүтээсэн юм бол?




•°●○•°●○•°●○


Амьдрал гээч зүйлийн утга учир яг юу юм бэ? Надад тэр зүйлийнх нь хумсын толион чинээ ч болтугай хэсэг үлдсэн болов уу?

Ганцхан өдрийн дотор энэ орчлон ертөнц дээр орь ганцаар үлдсэн би цаашдаа хэрхэх тухайгаа бодоод ч хэрэггүй байх тийм үү?

💫💫

"Мингюү дүү чинь унтчихаж эвийг нь олоод хэвтүүлчих" ээжийг ингэж хэлэхэд л хажууд суух бяцхан Мисүгээ цонх налаад унтчихсаныг анзаарлаа.

Тэгээд түүнийг татан толгойг нь гуян дээрээ зөөлхөн тавиад өмсөж явсан цамцаа тайлан нөмрүүллээ.

Харин урд аав нэг гараараа жолоогоо барин нөгөө гараараа ээжийн гараас атган явна.

Тэдний бие биен рүүгээ харах харц  үгээр тайлбарлахын аргагүй үзэсгэлэнтэй.

Бороо ганц нэг дусалж, наран авхай үүлний цаанаас би энд байна шүү гэх шиг бага багаар цухуйна.

Радиогоор миний мэдэхгүй ямар нэгэн дуу явах ч аав ээж хоёр жаргалтай нь аргагүй хамтдаа дуулцгаана.

Гэхдээ энэ бүх жаргал ердөө ганцхан хормын дотор тэр чигтээ хөмөрчихсөн.

Өнгө бүр нь тодоос тод бүрэлдсэн солонго. Миний хамгийн сүүлд харсан зүйл бол тэр.

💫💫

Урагш ганц алхам хийхэд л миний энэ гачлант амьдрал эцэс болно.

Нүдээ анин сүүлийн удаа цэнгэг агаарыг шуналтай гэг чинь уушиглаад яг үсрэхийн даваан дээр "Хамт үсрэх үү?" гэх эмэгтэйн дуу гарлаа.

Би бага зэрэг цочисхийн чимээ гарсан зүгт харвал эмнэлгийн хувцас өмссөн миний насны гэмээр охин зогсож байлаа.

Rubai  |Дууссан|Where stories live. Discover now