𝔱𝔥𝔯𝔢𝔢:𝔄

30 10 0
                                    

"1996 оны намар. Италийн түүхэн дэх том бослогуудын нэг...тийм ээ, тэд бол агуу хүмүүс."

"Мас, чи энэ бослогыг хариуц. Чиний удирдлага дор бид үүнийг хийж чадах болно. Чи ч бас энийг хиймээр байгаа тийм биз?"
"Үгүй дээ удирдагч аа, энэ надад ахдах зүйл.  Хэдий түр хугацаагаар байсан ч би бүхэл бүтэн улсын ирээдүйг хариуцаж чадахгүй. Энэ тоглоом биш."
"За яах вэ. Чи юу хүсч байна?"

"Таны зөвлөх болмоор байна."

Хорооны залуус удирдагчаас бослогын тушаал авсан даруй бүхий л хүчээ дайчлах болно гэдэг ам тангараг өгөөд, ажилдаа орцгоолоо. Удирдагч ердөө Сенатуудыг айлган сүрдүүлж, бүхнийг байр байранд нь оруулах төлөвлөгөө буйгаа илтгэсэн бол Массим тэс ондоо зүйл хэлж бүгдийг цоролд оруулсан юм. Тэр парламентыг устгахыг хүсч байв. Дан ерөнхийлөгчийн системтэй болгож, дэлхий дахинаа шинэчлэгдсэн систем бүхий нийгэмтэй болохыг хүсч байжээ.
Энэ тухай маш сайн ярилцах учиртай болохоор удирдагч болон төлөөлөх гүйцэтгэгчид бодолд дарагдан чимээгүй сууцгаана. Тэд хүн алах гэж хороонд нэгдээгүй, гэвч өөрийн хайрт хотоо мөн улсаа аврах зам үүнээс өөр байхгүй бол тэд хэнийг ч хүйс тэмтрэхэд бэлэн хэмээх бодолтой байв. Шинэ үеийн залуус эх орондоо тийм их хайртай байв.

Тэд энэ удаа санал зөрөлгүй нэг  шийдэлд хүрцгээж, даруйхан төлөвлөгөө зохиож эхэллээ...

"Олон зууны өмнөх шиг жад, галт бамбар бариад засгийн газрын хаалгыг дүнзээр нүдэхгүй гэж надад амла?" хэмээн "Бяцхан" хочтой Мелантино хошигнов. Залуус цөм инээлдэж Антон гэх залуу хүү католик сүмийн залбирал үйлдээд "Илүү шинэлэг, сүрдмээр эсвэл илүү хүчтэй санаа хэрэгтэй. Тийм биз?" гэлээ.
"Түүний зөв. Энэ тоглоом биш шүү эрчүүд ээ."
"Тэгвэл яах юм? Буу? Эсвэл хутга? Тэдний бие хамгаалагчид ямар гэдгийг мэдэх хүн байна гэж найдья"
"Болж байна. Буу! Бидэнд эмч бас цагдаа нар бий шүү дээ. Буу хэрэглэх зөвшөөрөл яаралтай гаргуул Антон. Бидэнд хугацаа бага байгаа шүү."
"Мэдлээ хатагтай!"

Хамгийн залуухан хүүг гарч одсоны дараа бусад залуус ч мөн адил ханцуй шамлан шуудрахаар болж уван цуван өрөөг орхижээ. Жейк ч мөн адил бослогын төлөвлөгөөг бусдадаа дуулгахаар гүйхээрээ гарсан юм.

Долоо хоногийн дотор хорооны залуус буу ашиглах зөвшөөрөл гаргуулж, засгийн газрын газар доорх хонгилоор нууцаар орох схем зааварчилгаа зурж, Сенатын тухай мэдээллээ цаг алдалгүй авч байсны хүчинд ямар цохилт хийхээ товлож чадсан юм. Тэдний хүсэн хүлээсэн тэр л өдөр ирхэд эрх чөлөө, ардчилал гээч нь тэдний бамбай болон хамгаалахыг бүгд дотроо залбирч байв.

《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》Where stories live. Discover now