𝔦𝔫𝔱𝔯𝔬

60 14 0
                                    

-Массимилиано Да...

-Понтарра гэдэг эрхэм ээ.

-Аан тийм Понтариа.

-Кхм, эрхэм ээ... Понтарра.

Тарвага шиг биетэй хижээл насны эр хамар дээрх дугариг шилээ засав. Тэгээд буцан сонин гарчиглах зуур дэргэдээ суух залуу хүүг хачирхалтай, хоржоонтой харцаар ширэв татаж хэрхэн үнэ буулгах тухай эргэцүүлнэ.

Гар хийцийн тансаг модон ширээн дээр хэний ч юм урласан этгээд хэв загвартай модон хүүхэлдэй тухтай нь аргагүй суух агаад, өмсөж зүүсэн хувцас чимэг зүүсгэл нь урласан нэгнээс ч илүү гойд байх гэнэ.
Эрлийз гэмээр зүстэй хорь дөнгөж шүргэж яваа залуу итали урлаач өөрийн суух өрөөг бахадсан нүдээр гүйлгэн харж ахуй баян эртэй харц тулгарч бушуухан доош харлаа. Сэтгэлээ шингээн урласан хүүхэлдэйгээ гар цайлгах мөнгө авч ирээсэй хэмээн залбирах шахан суух бөгөөд өнөө тарвага шиг эрийг хоолой засах үед бондгос хийтэл цочив.

-Кхммм....За эрхэм урлаач Понтариа, энэ хүүхэлдэйг хэдэд үнэлэх юм дээ? Миний халаас хүрэх юм болов уу даа...

-Тэгэлгүй яах вэ! Эрхэм ээ үүнийг би хоёр сарын турш хийсэн юм. Таныг хүсвэл хорин еврогоор би худалдая.

-Юу гэнэ ий? Хорь гэнэ ээ? Хүү минь энэ чинь хорин еврогоор худалдаж авах эд биш шүү дээ! Би чамд арван евро л өгье.

Залуугийн чээжинд нулимс хураад л явчихлаа. Тэр бүтэн хоёр сарын туршид энэ хүүхэлдэйг үзэсгэлэнтэй гайхалтай болтол нь зүлгэж тэгшилж оёж, хадсан. Итали улсад ийм сайхан хүүхэлдэй ердөө арван еврогоор үнэлэгдэх юм гэж үү? Түүнийг хөлс, нулимс, хүч хөдөлмөр ердөө арван еврогоор үнэлэгдэх байсан гэж үү? гэж бодох төдий чээжинд нь гомдлын үүлс хуралдана. Гэвч тэр уйлж болохгүй.
Улсынхаа засаг захиргааны дээр хөлөө ачин суух түнтгэр халааст сенат эрхмүүдийн хямсгар занг хэдий нь мэдэх учраас дорой байдлаа харуулж хэрхэвч болохгүй.

-Эрхэм ээ, та үүнийг сайн харна уу. Цэвэр хулсан модыг зорж тэгшилж, өмссөн хувцсыг нь ч би өөрөө хийсэн юм шүү дээ. Та ядаж арван таван еврогоор гарыг минь цайлгаач дээ.

Хөлс нь бурзайсан царайлаг залуугийн шазруун үгийг сонсоод дав хийтэл цочсон эр мантгар хамраа маажсан гараараа тас хийтэл залууг алгадчих нь тэр ээ.

-Юу юу гэнэ ий! Нэг муу модон хүүхэлдэйгээ яасан өндрөөр үнэлдэг туучий вэ чи! Амаа хамхиад арван евро аваад зайлж үз! Эс бөгөөс хов хоосон хөөж орхино шүү хэмээгээд үүдний манаач дуудан хашхирлаа.

《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》Where stories live. Discover now