Эртээ урьдын цагт нэгэн хүүхэлдэй урлаач хүү амьдардаг байсан юмсанж.
Тэр шавар тагзан гэрээсээ үүрийн гэгээнээр гарч, үдшийн бүрий болтол гудманд баячуудын гутал тослон, чүдэнз зарж хэдэн зоос хураасаар саяхан нэг бяцхан пин худалдан авах мөнгөтэй болсон юм. Салхи сийгсэн зайтай банз бүхий жижигхэн пин хүртэл үнэтэй байсан цаг юмсанж.
Гэсэн ч хүүхэлдэйн урлаач амьдралд бууж өгөх сонирхол огтоос байхгүй тул өөрт буй бүхнээ талархан хүртэв. Тэр баяр баясал дүүрэн пиндээ засвар хийлээ.
"Массим урлан" гэсэн бичигтэй ядруухан банз хадаад тэрхүү хаягтаа туйлын хайрласан харц шидлэнэ. Дараа нь өөрийн хэдэн зоруул түлээнүүдээ зөөж, байгаа хэдхэн багажаа пиндээ авч явахад л шавар тагзан гэр нь эгээ шинэхэн пин шиг хоосрох нь тэр. Түүний бүхий л нандигнах эрдэнэ нь түүний багаж материал байв.Ингээд мөнхүү өглөөнөөс өдөр хүртэл чүдэнз лаа мэтийн зарж болох зүйлсээ гудамжинд борлуулж ходоодоо болгосоор оройд нь бяцхан урландаа ид шидийг бүтээсээр олоон жилийг үдсэний дараа, тэр хүү том эр болж пин дүүрэн модон хүүхэлдэйнүүдийг худалдахаар шийдлээ...
YOU ARE READING
《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》
Historia CortaГангар шаазан шиг үзэсгэлэнтэй боловч Гагцхүү туйлын хэврэг түүх. Эртээ урьдын цагт нэгэн хүүхэлдэй урлаач амьдардаг байсан юмсанж. Тэр өөрийн гунигт амьдралдаа бууж өгөн урласан хүүхэлдэйндээ шингэжээ...