𝔣𝔬𝔲𝔯:𝔇

25 9 0
                                    

Бослогоос сарын дараа.

Жейк шинэ ажил олж, өдөр нь зочид буудлын үүдний хамгаалагч, орой нь доод давхарт байрлах шөнийн цэнгээний газарт зөөгч хийж эхлэв. Харин Массим өөрийн умгар гэртээ шавар шатааж өдрийг бардаг болжээ. Сайн шаазан гаргаж аваад шаазангаар хүүхэлдэй урлахын тулд л тэр юм. Хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр, өдрөөс өдөрт хүчирхэгжин хүрээ тэлсээр. Мөн ерөнхийлөгчийн биед хийсэн хагалгаа маш амжилттай болж ард түмэн, нийгэм шинэ дан ерөнхийлөгчийн засаглалд шилжив. Ром хотын засаг захиргаа ч халаа сольсон юм.

Лизбет улсын эмнэлэгийн сэтгэл зүйн тасагт ажиллахаар болсон ба бүгд дор бүрнээ сайхан эхлэл байгаасай гэж хүснэ.
Бас нэгэн цас хаялсан өдөр дуусах дөхөж, шир шир хийлгэсээр хаалга татан Жейк гэртээ орж ирлээ. Тэр өнөөдөр амарч байгаа. Ил зуухны өмнө тамхи баагиулан суух Массимд өдөн хүрэм нөмөргөөд хамтдаа явж Лизбет Мидфордтой уулзахыг ятгаж эхлэв. Массим сүүлийн арван хоёр хоногийн турш гэрээс гараагүйгээр үл барам хаашаа ч явахыг үл хүсэхдээ нүүрээ үрчийлгэн "Ганцаараа яв" гэж хэлсэн ч Жейк үнэндээ үг хийсэнгүй. Тэр бараг чирч гулдачсаар хорооны зүг Массимыг дагуулан алхлаа.

Харанхуй болох дөхсөн байтал холгүйхэн уулын орой дээр хүүхдүүдийн цовоо дуу хадах бөгөөд доош гулган тоглож буй болтой үзэгдэв. Алхам тутам дагтаршиж буй цасны чимээ чихнээ цуурайтаж Ромын талбай дахь том цаг 18 цагийг заан хэдэнтээ хонх цохих нь тэр.

Удалгүйхэн хорооны танил цагаан барилгын бараа харагдан, жиндэж явсан хоёр залуу хурдаа нэмсээр байшинд оржээ. Өнөө танил модон шал, нөгөө л танил хонгил яг л хэвээрээ атал энд ирээгүй олоон жил болсон мэт санагдах нь тун хачин. Удирдагчийн өрөөг тогшин орвол, тэр өөртөө кофе аягалан зогсох агаад Массим Жейк хоёрыг харав уу үгүй юу нүүр дүүрэн инээмсэглэв. Нөгөө л бичиг цаас дүүрэн өрөө, өнөө л дулаахан мишээл тодруулсан зоригтой бүсгүй хэвээрээ боловч анх удаа харж буй мэт мэдрэгдэх нь хэчнээн сонин. Массим өөрийнхөө мэдрэмжүүдийг ялгаж салгахаа болиод байв. Тэр сүүлийн үед нэг л хачин байгаагаа мэдэрсэн. Пингээ галдсан мөчөөс эхлэн өөрөө өөрөөсөө бас өөртэйгөө нүүр тулахаас айх шиг...нэг л хачин.

Жейк Лизбет хоёр энэ тэрхэн ярилцан хөнгөн инээлдэх зуур Массим дахин төрсөн мэт бүхнийг ширтэн чимээгүй суухыг сэтгэл зүйч эмэгтэй анзаарчээ. Тэгээд сарын өмнө хурлын үеэр зоригтой түс хийсэн санаа гаргаж байсан ч үнэндээ харц нь энд байгаагүй гэдгийг эртнээс ажигласнаа санасан бүсгүй Массимтай тулж ярилцахаар шийдэв.

《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》Where stories live. Discover now