Eleven

484 74 6
                                    

Орой нь сайхан тэврэлдээд унтацгаасан хүмүүс өглөө нэг нь орон дээр тэрийж нөгөө нь газар атиралдсан байдалтай сэрцгээсэн юм.

Тэхи Сүбиний гэрийнхэнтэй хамт өглөөний цай уучихаад явах гэхэд нь Сүбиний ээж найз охиноо хүргэж өг гэж зарлигдсан учир тэд хамтдаа гарцгаав.

"Орой хамт гарах уу?" Сүбин гэрийн үүдэнд ирсэн хойно ингэж асуугаад байрандаа зогсов.

"Яах юм?"

"Амласанаараа мах авч өгье"

"Eey my favourite boyfriend дуртайяа явъя" би түүний нуруун дээр хэд хэд цохичихоод хариу сонсолгүй хурдхан гэр лүүгээ орлоо.

Ашгүй Тэхён өлөнтөж яваад Сүбинийг харчихаагүй бололтой гэр нам гүм байв.

Сүбиний гэрт Сынчол уба яг өөдөөс хараад суучихсан байсан болохоор олигтой ч юм идэж чадаагүй тийм болохоор хөргөгч ухаж хэдэн юм өвөртөлчихөөд өрөөндөө орлоо.

Дүрмийн дагуу охин л юм хойно мэдээж найзтайгаа ярьж болсон бүхнийг нэгд нэгэнгүй тоочих ёстой.

Нэрийг нь барьж айлд хоносон гэдгийг сонсвол Ина ч намайг алах байхдаа гэж бодон бодон ярьсан боловч цаадах чинь харин Сүбинтэй үерхдэг байснаа надаас нуулаа гэж уурладаг байгаа.

"Би Сүбинтэй үерхдэггүй. Хэд хэлүүлэх гээд байгаа юм?"

"За тийм байлаа гэхэд чи надаас Сүбинд сайн гэдгээ нуусан байна"

"Би Сүбинд сайн гэж ердөөсөө хэлээгүй юмсан"

"Тэгвэл одоо хэл"

"Юугаа дэмийрээд байгаа юм?"

"Чи Сүбинд сайн л юм байна шдээ өөрийнхөө сэтгэл энэ тэрийг мэдэхгүй ийм ч хөлдүү байх гэж"

"Би л өөрийнхөө сэтгэлийг мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм? Битгий сонин юм яриад бай!"

Инагын утасны цаанаас инээх сонсогдсон хэдий ч би шуудхан таслаад утсаа чулуудлаа.

Би одоо очиж очиж Сүбинд сайн болоод байхдаа яахав дээ. Энэ хүмүүс нээрээ юм л болвол Чүэ Сүбинтэй хошуу ам холбочих гээд байх юмаа.

Хөөрхөнтөөд хоол унд авч өгөөд байдаг юм чинь кошуу амаа холбочихвол зүгээр ч юмуу.

Орон дээрээ элдэвийг бодож солиорч байгаад унтаад сэрсэн Сүбин өрөөнд ороод ирчихсэн сууж байв.

"Ээ Гончиг минь гэж. Миний өрөөнд үлээгээ хийж байгаа юм?"

"Уулзна гэж тохирчихоод утсаа авахгүй байхаар чинь хүрээд ирлээ"

◇ATEEN1◇  CSB  |Дууссан|Where stories live. Discover now