Nine

489 70 10
                                    

Soobin~

"Та хоёр хэзээ ирсэн юм?"

"Онгоцноосоо буугаад шууд л ирлээ"

"Тэгээд яагаад ирж байгаагаа хэлээгүй юм?"

"Өчигдөр Сынчолд хэлсэн шүү дээ ах чинь хэлээгүй юмуу?"

"Ингэхэд ямар хэргээр ирсэн юм?"

"Чамайг хэр байгааг харах гэж л ирлээ"

Тэхиг жинхэнээсээ үнсчихнэ гэж хэн мэдлээ. Ядаж байхад яг тэр үед аав, ээж хоёр орж ирээд байхдаа яахав дээ. Одоо аягүй бол энэ хоёр дотроо ирээдүйн ачынхаа нэрийг бодоод сууж байгаа даа.

Тэхиг явуулчихсан болохоор яаж аятайхан тайлбарлах талаараа бодоод сууж байтал тэр хоёрын байцаалт ч эхлэв.

"Найз охин чинь юмуу?"

"Хэн гэдэг юм?"

"Хамт сурдаг юмуу?"

"Хэзээнээс үерхсэн юм?"

Үерхдэггүй гээд хэлчихвэл үнсэлцээд зогсож байснаа юу гэж тайлбарлах вэ? Найз охин маань мөн гээд хэлчихвэл энэ хоёр худуудтайгаа уулзана гээд гүрийчих байхдаа. 

Ямартай ч үерхдэг гээд хэлээд л үзэхээс.

"Тиймээ миний найз охин байгаа юм үерхээд удаагүй байгаа болохоор битгий их юм бодоорой"

"За тэгээд ирээдүйн бэрийн минь нэр алдарыг хэн гэдэг юм бэ дээ?"

"Кан Тэхи. Тэглээ ч аав юун бэр вэ?"

"Чи бид хоёроос харамлаж байгаа аятай гаргаад явуулчихаагүй бол охинтойгоо сайхан танилцах байсан юм"

Аав ээж хоёрын утгагүй яриаг өчнөөн сонсоод бараг унтахын даваан дээр тэд замын ядаргаагаа тайлж амрахаар хэвтэцгээв.

Энэ хоёр долоо хоноод буцна гэсэн болохоор явах хүртэл нь Тэхитэй үерхдэг юм шиг жүжиглэж байгаад аргалаад л явуулахаас.

Taehee~

Сүбин анхнаасаа өдөөгүй байсан бол юу гэж аав ээжид нь тийм байдалтай харагдахав. Өөрөө эхлүүлсэн юм чинь тэгээд аргалах юм байгаа биз.

Ингэхэд би чинь өмнө жил дээд ангийн Хансултай үерхэж байснаасаа хойш хүн амьтан үнсээгүй юм байна шд. Жилийн дараах анхны үнсэлт аа тэгээш.

Гоё убагаа харна гэж яараад хоолоо идээгүй гарчихсан чинь бараг Тэхёныг алаад идчихмээр санагдаж байна шүү. 

Даан ч Ина хэлдэг юм малын мах идээд эргүүтнэ бишээ эргүү мах мал идээд юу билээ дээ ямартай ч Ина тэгэж хэлсэн болохоор гал тогоонд орж хоолоо идээд "Кан Тэхён аягаа угаа" гэж нэг сайхан орилчихоод өрөөндөө орлоо.

◇ATEEN1◇  CSB  |Дууссан|Where stories live. Discover now