Thirteen

483 75 11
                                    

Юу болсон юм мэдэхгүй Сүбин сүүлийн үед жоохон өөр болчихсон. Яг миний ах шиг ч гэх юмуу.

Өмнөхөө бодвол шоглож, хэрэлдэх нь багасаад оронд нь харж ханддаг болчихсон.

"За явах уу?"

Бас дээрээс нь тэр өглөө болгон манай гэрийн гадаа намайг хүлээгээд зогсож байдаг болсон.

Гэхдээ өнөөдрийн хувьд бид тэмцээн болох газар буюу 'Сөүлийн Их Сургууль' руу олон хоногийн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг гаргах гээд явж байна.

Уг нь эрт гарсан гэж бодсон юмсан гэтэл биднийг ирэхэд сургууль хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Хүмүүстэй шахцалдан явсаар арай гэж нөгөө хэдийгээ олоод очвол аль хэдийнээ хувцасаа солиод бэлэн болчихсон байх нь тэр.

"Нээлт нь 10 цагаас болоод урагшилчихлаа хурдан хувцасаа сольчих"

Багшийн хэлсэнээр хурдхан хувцасаа сольчихоод гарч ирэхэд Сүбин өмсгөлөө өмсчихсөн нэг эмэгтэйтэй ярилцаад зогсож байлаа.

Миний бодлоор лав сурагч биш байх ямартай ч оюутан. Энэ сургуульд сурдаг таньдаг эгч нь юм болов уу?

"Сүбинаа болчихлоо нөгөө хэд рүүгээ явах уу?"

"Мм чи түрүүлээд очиж байх уу? Надад эгчтэй ярих зүйл байна л даа"

"Манай Сүбин найз охинтой болчихсон юмуу?"

Хүүшээ яасан нялцайсан гар вэ бараг манай Тэхёноос нарийхан хоолойтой насс. Ингэж ярьж байж хөвч энэ тэр нь тасрах вий дээ.

"Үгүй ээ манай найз байгаа юм?"

Юм л болвол миний найз охин гээд бараг хашхирах нь холгүй яваад байсан нэг муу ажумма хараад найз болдог байна шд.

Багууд цуглараад эхэлчихсэн байсан болохоор нөгөө хэд дээр очтол бурхан минь гэж Мингюү ах тэдэнтэй хамт зогсож байлаа.

"Уба~"

"Өө Тэхи"

Би гүйж очин түүнийг тэвэрвэл ах ч мөн адил намайг зөрүүлэн тэвэрлээ.

Ким Мингюү миний анхны хайр. Дээд ангийн ах мөн сагсны багийн ахлагч. Өмнө жил сургуулиа төгсөөд бараг л холбоо тасарчихсан байсан болохоор энд сурдаг гэдгийг нь бүр мартаж орхиж.

"Сайн сууж байсан уу?" ах өнөөх сайхан инээмсэглэлээ гаргасаар ийн асуугаад тэврэлтээ салгалаа.

"Мм харин та?"

"Чамайг санаад их хэцүүхэн л байлаа"

"Ганц ч удаа холбоо бариагүй юм байж бас санасан гэчихжээ"

◇ATEEN1◇  CSB  |Дууссан|Where stories live. Discover now