"Хүүхдүүдээ наашаа ирээд сууцгаа даа"
Багшийн дуудлагаар бид хэд бэлтгэлээ зогсоон хажууд нь очвол багш байдгаараа ярзайчихсан биднийг угтлаа.
"За хүүхдүүд минь багш нь янзын сайхан мэдээ аваад ирлээ шүү дээ хө"
Амралтанд явах эрхийн бичиг л биз. Хичээл дээр завсарлагаанаар захирал уг нь сагсны багийнхан тэмцээндээ амжилттай оролцсон тул шагнаж байна гэж сургууль даяар зарласан л юмсан энэ хүн хаана юу хийгээд явж байсан юм бол доо.
"Хэдүүлээг амралтанд явах эрхийн бичгээр шагнасан"
Тээр тээр яг ингэж л таараа аягүй бол шинээр ирсэн дадлагын багшийг эргүүлээд явж байсан даа.
Бид хэд аль хэдийн мэдчихсэн байсан юм болохоор багшийг тэр чигт нь орхиод буцан бэлтгэлдээ орлоо.
Маргааш өглөө эрт явахаар тохирсон учраас бэлтгэлээ тийм ч удаан үргэлжлүүлсэнгүй тус тусынхаа зүйлсийг бэлдэхээр эртхэн тарцгаалаа.
Энэ удаад ч бас Сүбинээс түрүүлэн хувцасаа солиод гарч ирэхээс нь өмнө сургуулиас гараад явж байтал тэр араас гүйсээр гүйцээд ирэв.
"Надаас зугтсаар л байх уу?"
Soobin~
Тэхитэй анх уулзсан цагаас эхлээд л тэр бусдаас онцгой санагддаг байсан. Нэгэн хэвийн бус сонирхолтой мөн таашгүй.
Эхэндээ ядаргаатай санагддаг байсан ч сүүлдээ Тэхитэй хамт байх тухтай болж эхлэсэн.
Хаана ч хэзээ ч өөрийнхөөрөө байдаг хүний хажууд би ч бас өөрийнхөөрөө байх болсон.
Урьд нь найзтай байж үзээгүй болохоор сэтгэл хөдлөлүүдийнхээ учрыг олохгүй зүгээр л найзтай болсондоо баярлаж байна гэж бодсон ч үгүй бололтой.
Тэхиг анхны хайр гэх залуутайгаа зогсож байхад л бүрэн гүйцэт ойлголоо.
Кан Тэхид сайн гэдгээ...
Тиймээс л цаг алдахгүйн тулд Тэхигээс манай баг хожвол миний найз охин болох уу гэж асуусан юм.
Даан ч тэмцээний дараагаар тэр надаас зайгаа барьдаг болчихсон.
"Хэн чамаас зугтсан юм?"
Бүтэн долоо хоног надаас бултаж, зайгаа барьчихаад бас хэн зугтсан юм гэчихжээ.
"Чи"
"Би чамаас зугтаагүй"
"Тэгвэл яасан юм?"
Алхахаа болиод түүний гараас татан зогсоовол Тэхи гэм хийчихсэн хүүхэд аятай доошоо харан зогсоно.
YOU ARE READING
◇ATEEN1◇ CSB |Дууссан|
FanfictionATEEN Series book 1 "Нэртэйгээр нь би бүгдийг чадна гээд хэлчихээч" "Угаасаа чадах юм чинь" "Томорч байх шив" "Намайг басаад байгаа юмуу?" "Тийм л их бүгдийг чадаад байдаг юм бол намайг үнсчих" "Чадах юм чинь" |Миний юм бол миний юм!|