|2|

674 106 11
                                    

Жэхён ч яриагаа үргэлжлүүлэн Ноён Чаны хамгийн том давуу тал бол хор шартай. Гэхдээ бид үүнийг нь сул тал болгож ашиглана.

Бидний хамгийн эхлээд хийх зүйл бол алдар нэр олж авах.
Түүний дараа казинод орж Ноён Чантай тоглох болно.
Тэр хожигдох тусам ялахын төлөө улам улайрж эхлэх ба тэр үед нь нэг нь зүүлт байгаа өрөө рүү орж зүүлтийг авна.

Лалиса гайхширан "Байзаарай. Бид яаж өрөөрүү орох билээ?" гэхэд Жэхён ёжтой инээмсэглэн "нэг арга байгаа.Гэхдээ зөвхөн та хоёр бид хоёртой хамтарна гэсэн цагт л хэлнэ." гээд хариуг нь хүлээх мэт харна.

Мэдээж хэн хэнд нь гэнэтийн байгаа шүү дээ. Тоглоомоор мөрөөдөж хэлсэн үг нь биелэх боломжтой болчихлоо. Хэрвээ баригдвал насаараа шоронд хатна. Амжилттай болвол хагартлаа баяжина.

Лалиса өрөөндөө ороод зоос шидэж үзэв.
Агаар дээр эргэлдэж буй зоосыг харж байхдаа тоо буугаасай гэж битүүхэн хүсэж байгаагаа анзааран "За яахав , оролдоод үзье." гэв.

Харин Жонгүгт мөнгө хэрэгтэй. Жонгүг хэсэг бодож байгаад Жэхёнд итгэхээр шийдэн "Заза үргэлжлүүлээд ярь" гээд Лалиса-н хажууд суулаа.

Жэхёны нүд нь гэрэлтэн "За тэгвэл би Ынү-г дуудчих уу?"

"Ынү гэж?"

"Надтай хамт төлөвлөгөө боловсруулж байсан хүн."

"Аан"

———————-

Тэд шөнөжин төлөвлөгөөгөө ярилцсаны эцэст одоо л нэг дуусч гэр гэртээ харихаар тарлаа.

Ынү машиндаа орсон даруйдаа "Чи чинь ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм бэ? Яагаад хүмүүс нэмээд байгаа юм? Хоёулахнаа хийхэд боломжтой төлөвлөгөө боловсруулж новшын 2 жилийг өнгөрөөсөн байж . Юу хийгээд байгаа юм?" хэмээн Жэхён руу хашхична.

Жэхён мушилзан "Ынү тайвшир, хоёулаа хийхэд хангалтгүй байсан болохоор л би хүн нэмээд байна шүү дээ." гээд Ынү рүү ширтэн "Ойлгож байгаа биз дээ? Хоёулаа хийж чадахгүй болохоор" гээд үг бүрээ зөөж хэлэхэд л Ынү Жэхёны юу сэдээд байгааг ойлгон "Зальтай амьтан" гэсээр машинаа хөдөлгөв.

Тэднийг хотын төвөөр салхи татуулан давхиж байх зуур Лалиса Жонгүг хоёр 24 цагийн дэлгүүрийн гадаа тусдаа уулзана.

Лалиса "Жэхён чамд сэжигтэй санагдахгүй байна уу? Тэр үнэхээр л 2 жил төлөвлөсөн бол ганцаараа зүүлтийг авахыг хүснэ. Тийм биз дээ? Бид хоёрыг оролцуулаад байгаа нь цаанаа нэг учиртай байх." гээд Жонгүг рүү чухал царайлан харахад Жонгүг ундаанаасаа нэг балгаад "Ашгүй чи анзаарчихжээ. Би ч бас тэгэж бодож байлаа. Хоёулаа тусдаа төлөвлөгөө зохиовол ямар вэ? Зүгээр л муу совин татаад байгаа болохоор B төлөвлөгөө байсан нь дээр байх." гэсэнд Лалиса дэмжин толгой дохино.

Маргааш нь ч болж тэд хотынхоо 5 одтой ресторанд хоол идэн сууна. Жэхён Ынү хоёр стейкээ зүсэх  хэдий ч тэдний нүд Лалиса Жонгүг хоёрыг дооглох мэт ширтэн сууна.

Лалиса тэднийг анзааран Жонгүгийн хөлийг хальт шүргэхэд хоолондоо бүх анхаарлаа хандуулсан байсан тэрээр одоо л нэг юм толгойгоо өндийлгөв.

Лалиса чимээгүй байдлыг эвдэн "Бид өөрсдийнхөө нэрийг ашиглахгүй биз дээ?" гэхэд Жэхён сэрээгээ доош тавин амаа арчаад "Мэдээж . Та хоёр өөрсдөө нэр бодож олно биз. Бид хоёр нэрээ аль хэдийнээ олчихсон. Ажиллагаа эхлэх үед хэлье."гээд урдаа байсан дарснаасаа балгав.

Ынү гэнэт цүнхээ уудлан онгоцны тасалбар гаргаж ирэн ширээн дээр тавиад "Бид дараа долоо хоногт Шанхай руу ниснэ. Эндэх ажилаа зохицуулаарай" .
Жонгүг идэж байсан пастандаа хахан "Байзаарай. Ийм хурдан уу? Бид эхлээд алдартай болох ёстой гэсэн биз дээ?" хэмээн бүлтэгнэнэ.

Жэхён жуумалзан "Тэрийг би зохицуулчих болохоор санаа зовохгүй байж болноо." гээд дарсаа шимнэ.

𝐍𝐨𝐰 𝐘𝐨𝐮 $𝐞𝐞 𝐌𝐞  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now