Жэхён ажилтай тул түрүүлээд явлаа гээд Ынүг дагуулан гарлаа.Лалиса Жонгүг хоёр тэднийг гаран гартал дагуулан харсаар "Тэд нэг юм сэдээд байна" гэж зэрэг амандаа бувтнав.
Лалиса "Ямартай ч бид төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгох хэрэгтэй байх. Аан тийм , нэрээ сонгоцгооё." гээд онгоцны тасалбарыг нь авч он сарыг нь хараад "3 хоног л үлдэж" гэхэд Жонгүг "3 хоног???" хэмээн уулга алдана.
Жонгүг "Үнэндээ миний муу совин татаад байна." гээд хөлөрсөн алгаа өмдөндөө арчина.
Лалиса гэнэтхэн л "Чи арай Жэхён Ынү хоёрт итгэхгүй байгаа юм биш биз дээ? Тэр бидэнд баяжих боломж өгөөд байна шүү дээ. Урам хугарж байна шүү." гэсэн ч харцаараа ямар нэг зүйл хэлэх гээд байгаа аятай Жонгүг руу ширтэнэ.
Жонгүг яаг юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй ч ямар нэг зүйл буруу байгааг ойлгон тэр хоёр ресторанаас гарав.
Лалиса машиндаа суусан хойноо "Жэхён сонсох төхөөрөмж ширээн доороо үлдээчихээд явчихаж." гэхэд л Жонгүг ойлгов.
Тэд юу сэдээд байгаа юм бол?
Лалисаг гэрлүүгээ явахаар машинаа хөдөлгөхтэй зэрэг хаа нэг газар Жэхён Ынү хоёр "Газраас олсон сугалаагаараа лоттери хожих чинь гайхамшиг" хэмээн дарс шимэн инээлдэнэ.
3 хоног тэд огт уулзаагүй бөгөөд Жонгүг өөрсдийгөө дэлхийн хамгийн үнэтэй алмаазан зүүлтийг хулгайлах гэж буйдаа одоо болтол итгэж өгөхгүй сууна.
Өглөө нь онгоцны буудал дээр тэд бие биенийгээ огт танихгүй мэт жүжиглэн явсаар онгоцон дотор хуурамч нэрнүүдээрээ танилцана.
Жэхён -Жозеф
Ынү-Чарьлз
Лалиса-Лиса
Жонгүг-ЖэйкэйЛиса "Уучлаарай ноёнтоон 78р суудал нь аль юм бол?" хэмээн асууж буй дүр үзүүлэн Жозеф-с цүнхтэй зүйл авна.
Онгоц хөөрөх болж онгоцны үйлчлэгчийг зорчигчдод зааварчилгаа өгч байх үед гэнэтхэн хар хувцастай залуучууд орж ирэн Жозеф Чарьлз хоёрыг аваад явчихав.
Жэйкэй Лиса хоёр сандран яахаа үл мэднэ.
Тэднийг буух гэж байтал онгоц хөөрсөнөөр яах ч аргагүй Шанхай руу нислээ.
.
.
.
2021.08.01 Шанхай хот
Лиса Жэйкэй хоёр захиалга өгсөн байсан зочид буудалдаа очин өрөөндөө ороод яах тухайгаа ярилцана.
Төд удалгүй өрөөний харилцуурын дуу хадан тэднийг цочоогоод авав.
Лиса харилцуурыг аван нөгөө хүний хэлсэн үгийг сонсоод нүд нь бүлтрэх нь үү? гэлтэй томроно.
Тэр харилцуураа тавиад хүндхэн санаа алдав.
Жонгүг юу болсон тухай асуухад Лиса "Энэ Жозеф байна. Тэр хоёр асуудалд орсон гэнэ. Бид хоёрт зааварчилгаа өгч хоёулаа зүүлтийг хулгайлах бололтой."
Жонгүг-н нүд нь томорч хэлэх үгээ олж яадна.
Яаж?
Гол хүмүүс нь тэд байхад яаж хийнэ гэж?
Лиса хэсэг бодолхийлж зогсож байгаад Жонгүг-н чихэнд юм шивнэв.
Жонгүг сонсож дуусаад "Итгэлтэй байна уу?" хэмээн хөмсөгөө өргөнө.
YOU ARE READING
𝐍𝐨𝐰 𝐘𝐨𝐮 $𝐞𝐞 𝐌𝐞 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Adventure[COMPLETED] 97line "I have a plan. Actually i have planed this for 2 year" 開始- 20210726 終- 20210730 ©Aera.Neverland