Чарьлз Жозеф хоёр зүүлтээ аван хагартлаа баярлана.Тэд баяжчихлаа.
Галзуу баян боллоо.
Насаараа жаргаж амьдрах нь .
Тэд дахиж ажил хийхгүй.
Бүгдийн дээр гарчихлаа.
Гайхамшигтай.Газраас олсон сугалаанаасаа лоттери хожчихлоо шүү дээ.
"Аз жаргал гэж үүнийг л хэлэх байх" хэмээн бие биенийгээ тэврэн дэвхцэнэ.
Харамсалтай нь тэдний баяр тийм ч удаан үргэлжилсэнгүй. Цагдаа нар орж ирэн тэднийг баривчлах ба зүүлт тэднийд байсан , гэрээс нь тэдний зүүлт хулгайлах төлөвлөгөө олдсон зэрэгээс үүдэн тэд ялаас мултрах аргагүйд хүрэн маш их хэмжээний өрөнд орж , шоронгийн хаалга татсан юм.
Тэднийг яалаа эдлэх хугацаанд Лиса Жэйкэй хоёр ирж уулзсан бөгөөд энэ уулзалт тэдний хамгийн сүүлийн уулзалт байлаа.
"Та хоёр магадгүй биднээс нэг алхамын урд байгаа гэж бодсон байх. Гэхдээ бид дандаа 3н алхамын урд байна. Харин ангал руу унахад чинь ард чинь үлдэнэ."
Жозеф Чарьлз хоёр хэлэх үггүй хоцров. Тэд чадуулчихаж. Одоо насаараа шоронд хатах болчихлоо шүү дээ. Харамсалтай. Тун харамсалтай.
Тэдний аз жаргал хормын төдийд л зовлон болчихлоо.
_____
Лиса Жэйкэй хоёрыг Ноён Чантай уулзан баяраа тэмдэглэх хооронд том малгайгаар нүүрээ хаасан бүсгүй орж ирээд "Хамтарч ажиллах санал тавимаар байна" гэх нь тэр.Ноён Чан түүнийг хэн болохыг асуухад бүсгүй малгайгаа аван урт улаан үсээ гараараа самнаад "Люсинда." гэх ганц үг хэлэв.
Тэдний нүд томорж урд нь зогсож буй бүсгүйг үнэхээр Люсинда гэдэгт итгэж ядна.
"Арай...Сигар мафын бүлгэлэлийн толгойлогч..?" гэхэд бүсгүй инээмсэглэн "Танилцах шаардлагагүй бололтой. Шууд гол яриандаа орцгооё." гээд ширээнд суув.
終
end
YOU ARE READING
𝐍𝐨𝐰 𝐘𝐨𝐮 $𝐞𝐞 𝐌𝐞 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Adventure[COMPLETED] 97line "I have a plan. Actually i have planed this for 2 year" 開始- 20210726 終- 20210730 ©Aera.Neverland