|4|

470 95 22
                                    


Удалгүй тэдний өрөөний хаалгаар цаасан ууттай юм ороод ирэв.

Нээгээд үзтэл Лиса Жэйкэй хоёрт зориулсан шинэ төлөвлөгөө байх нь тэр.

Тэр хоёр төлөвлөгөөг уншаад бэлтгэл ажилаа базаасаар шөнийг барлаа.

Жозеф тэдний нэр дээр 2 компани шилжүүлсэн ба одоо Лиса Жэйкэй хоёр казино руу чөлөөтэй орох боломжтой аж.

Ноён Чантай хүссэн хүн нь тоглоод байдаггүй учир тэдний хийх хамгийн эхний алхам бол казинод нэр хүндтэй болох буюу Ноён Чан-г тэдэнтэй тоглох хүслийг нь төрүүлэх юм.

Мэдээж Жэйкэй Лиса хоёр казиногийн ажилчидад маш их хэмжээний мөнгө өгсөний үр дүнд тоглолт бүр дээрээ яалсаар байх аж.

3 хоногын дараа Ноён Чан тэдэнд тоглох хүсэлт тависан юм.

Жэйкэй Лиса хоёр нуусан хөзөрөө хольж сольсоор тасралтгүй хожсон бөгөөд Ноён Чан-г завсарлага авах хооронд зүүлт буй өрөө рүү явна.

Жозеф тэдэнд Ноён Чаны нүдний торлог бүрхэвчийг дуурайлган хийсэн линз өгсөн ба ганц л удаа ашиглах боломжтой тул тэдэнд маш анхааралтай ажиллахыг сануулжээ.

Тэд зүсээ хувилган хонгилоор хүнд харагдалгүй явна.

Казиногын гал тогоогоор дамжин цааш ороод агааржуулагч хоолойгоор мөлхөнө.

Зүүлт буй өрөөний үүдэнд ирээд бие биерүүгээ нэг дохиод орлоо.

Харин өрөөнд тэдний төсөөлөөчгүй хүн өөрсөдийг нь хүлээн зогсож байсан юм.

_____________

Тэд зүүлтийг амжилттай хулгайлсанаа Жозеф-д дуулгахад Жозеф хүмүүс мэдэхээс өмнө усан боомт дээр байгаа түүний захиалсан завинд суугаад зугтах тухай хэллээ.

Лиса Жэйкэй хоёр Ноён Чантай найрсагаар салах ёс хийгээд усан боомт руу хөдлөв.

Очсон хойноо завинд суугаад хөдлөх гэтэл Жозеф залган "Төлөвлөгөө өөрчлөгдсөн хүмүүс та 2г хайгаад эхэлчихээ тиймээс 5р завь дээр байгаа Эндрю гэдэг хүнийг олж очоод зүүлтэн үлдээ , өөрсдөө зугт" гээд тасалчихав.

Лиса Жэйкэй хоёр сандран бушуухан 5р завь дээр очиход өндөр сахалтай залуу өөрийгөө Эндрю хэмээн танилцуулаад тэднийг дагуулан завь руугаа оров.

Тэд завинд хувцасаа солин зүсээ хувилгаад зүүлтээ үлдээн тэндээс явлаа.

Энэ бүх зүйл хэтэрхий хурдан өрнөөд дууссанд тэд хоёул бодлогоширон хэн нь ч үл дуугарна.

Одоо юу болох бол?
Үнэхээр ингээд л баяжчихлаа гэж үү?

Тэднийг ийн бодолд дарагдан явах зуур нөгөө талд Жозеф , Чарьлз хоёр 5н одтой зочид буудлын өрөөнд дарс шимэн Сөүл-н шөнийн үзэмжийг магтан сууна.

Тэд баян боллоо.

Лиса Жэйкэй хоёрыг ашиглан баян болчихоод хаях гэж байгааг тэд мэдээгүй нь харамсалтай.


Лиса Жэйкэй хоёр гэнэтхэн завинаасаа үсрэн далай руу орсонд тэднийг хөнөөх даалгавартай завины жолооч юу ч хийж чадалгүй хоцорсондоо уурсан хараал урсгана.

Лиса Жэйкэй хоёр азаар хоёул сэлж чаддаг тул сэлсээр эрэг дээр гарч ирлээ.

Хамгийн хачирхалтай нь тэднийг Ноён Чан "Сайн ажиллаа залуусаа" гэсээр угтсан юм.

𝐍𝐨𝐰 𝐘𝐨𝐮 $𝐞𝐞 𝐌𝐞  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now