하나~

150 30 0
                                    


"Дахиад л тэр байшин руу яваад орчихсон байна лээ..."

Сэтгэл зүйчдээ өчигдөр болсон зүйлсийнхээ талаар хэллээ. Сэтгэл зүйч дээр ирдэг болоод нэлээн удаж байгаа. Ослоос үүдсэн ой санамж алдалт зэрэг зүйлс байж магад гээд гэр бүлийнхэн маань хамгийн сайн гэсэн сэтгэл зүйчтэй намайг холбосон юм.

"Хмм... бараг гурав дахь удаагаа байх тийм үү? Яагаад очоод байгаагаа одоо болтол ойлгоогүй л байгаа байхаа?"

Би үл ялиг санаа алдаад толгой дохилоо. Яагаад ч юм яг л өөрийнхөө гэр лүүгээ орж байгаа аятай.

"... би чамд яг ямар зөвлөгөө өгөх ёстойгоо ч мэдэхгүй нь ээ. Риан, байрны эзэн залуутай ярилцаж үзсэн үү?"

"... тиймээ, бага зэрэг л. Өчигдөр бид хамтдаа цай уусан. "

"Юу мэдрэгдсэн?"

"Хмм... нэг л тав тухтай. Бас миний дуртай цайгаар намайг дайлсан(?). Сонирхолтой байгаа биз? Анх удаа уулзаж байгаа хэрнээ миний дуртай бүхэн тэнд байсан"

Эмч үл ялиг инээмсэглээд "...би чамд тэр залуутай гурав хоногт нэг удаа уулзах даалгавар өгье! ... хоёр долоо хоногийн дараа над дээр ирээрэй!"

Ad/ ❤️

-보고싶었다, 내 사랑아-Where stories live. Discover now