Хоёр алхаад л гэртээ ороод ирлээ. Хамгийн хачирхалтай нь тэр байшингаас манайх хоёр байшингийн л зайтай байдаг. Жонгүгийн (байрны эзэн) түүхийг сонсоод яагаад ч юм өөрийн эрхгүй нулимс гоожоод эхэлсэн. Хайртай бүсгүйнхээ төлөө бүх зүйлийг тэгж өөрчилж байдаг."Риан, эмчтэйгээ уулзаад ирсэн юмуу? "
"Тиймээ, ээж би ... осолд орохоосоо өмнө найз залуутай байсан уу?"
Ээж хоолойгоо засан бодолд ороод эхлэв. Хэрвээ яг Жонгүг шиг намайг хэн нэгэн бас хүлээж байх вий.
"... байсаан. Чи орны чинь доор чиний өнгөрсөн амьдрал тэр чигтээ байгаа.."
Ээжийгээ нэг тэвэрчихээд бушуу өрөө рүүгээ гүйлээ. Чихэр авчихаад баярлаж байгаа бяцхан охин шиг л үсэрч харайсаар орны доор байх том хайрцагтай зүйлийг гаргаж ирлээ. Хайрцган дээрхи тоосыг гараараа үл ялиг арчаад, хайрцгийг нээлээ.
.........................
Ad/ short story shvde
YOU ARE READING
-보고싶었다, 내 사랑아-
RomanceГунигаар дүүрсэн түүний нүдэнд дахин аз жаргалын од гийсэн. Өрөвдөж харсан бусдын нүдэнд буцаад аз жаргалтай нэгэн болж хувирсан.