•... захиа бичих гээд яг суусан чинь юу гэж бичих ээ мэдэхээ байчихдаг байна шт. (Хэхэ). Үерхээд аль хэдийн дөрвөн жилийг ардаа үджээ, чи бид хоёр. Хэцүү үед минь орхиод явалгүй хажууд минь хань болж байсанд баярлалаа хайрт минь. Дөрвөн жилийн туршид өдөр бүр чамдаа шинээр дурлаж байсан шүү. Харах бүртээ догдолж, холдох бүртээ санаж байсан шүү, хайрт минь.Дөрвөн жилийн ойн баярын мэнд! Ийм сайхан өдөр зөвхөн баярын нулимс л унагаарай, Миний үзэсгэлэнтэй гүнж минь!
Жон Жонгүг миний бие Ан Риан таныг болзоонд урьж байна. Зөвхөн наддаа л зориулаад гоёод гараад ирээрэй.
Хаана: гэрийнхээ гадаа л гараад ирэхэд болно.
Хэдээс: 17 цагт. •Захиатай цуг тэр өдрийн болзоон дээрээ авхуулсан зургаа хавсаргасан байв.
Захиагаа чанга гэгчинь атгаад намайг гээд хүлээгээд сууж байгаа хайрт руугаа хурдаллаа. Тэнэг юм... тэгж их танил санагдаад байхад нь л ойлгох ёстой байсан юм.
Намайг харах бүртээ догдолж байсан түүний нүдийг анзаарах байсан юм. Гудамжаар өнгөрөх хүмүүсийн өрөвдсөн харцыг үл ойшоох ёсгүй байсан юм.
"Ө, Риан~шши. Яагаад ингэж их——"
"... намайг уучлаарай.. хамгийн үнэтэй эрдэнээ мартаж л байдаг..."
Жонгүгийг чанга гэгчинь тэврэн энгэрт нь шигдэж орхилоо. Жонгүг үсийг минь илэн, духан дээр минь зөөлнөөр үнэслээ.
Ad/
YOU ARE READING
-보고싶었다, 내 사랑아-
RomanceГунигаар дүүрсэн түүний нүдэнд дахин аз жаргалын од гийсэн. Өрөвдөж харсан бусдын нүдэнд буцаад аз жаргалтай нэгэн болж хувирсан.