둘~~

128 30 1
                                    


Дөнгөж гарч байгаа шив шинэхэн талхны үнэр хамар цоргиулан үнэртэж эхлэв. Энэ хавьд талх, нарийн боовны цех байдаггүй шиг санагдах чинь.

Шинэ талхны үнэрэнд яах аргагүй дуртай юм болохоор өөрийн эрхгүй дагаад явчихав. Үнэртээд л, үнэртээд л... баймаар үнэр.

"Ө, та дахиад иржээ?"

Талхны үнэрийг дагаж явсаар, дахиад л өнөө айлдаа ирчихжээ. Гэрийн эзэн залуу, томоор инээчихсэн, гартаа шив шинэхэн уур нь савссан хав халуун талх барьчихсан зогсож байв.

"Та талх барьдаг хэрэг үү?"

Залуу инээмсэглэн"Та завтай бол амсаад явах уу? Би ганцаархнаа байдаг болохоор жоохон ганцаардах гээд байсан юм."

Олон таван үггүй, ширээний ард очоод суулаа. Залуу инээмсэглэн надад мөн өөртөө гүзээлзгэнэ үнэртсэн цай авчиран, ширээндээ суулаа.

"Намайг байнга ингэж орж ирээд байгаад уучлаарай... гэхдээ та яагаад хаалгаа ерөөсөө түгждэггүй юм?"

Залуу цайнаас нэг балгаад уртаар санаа алдав.

"... найз бүсгүй минь гэнэт ороод ирэх юм шиг санагдаад байдаг юмаа..."

-보고싶었다, 내 사랑아-Where stories live. Discover now