"Сонү наанаа зогс" эмэгтэй хүний шингэн боловч хүчирхэг хоолой харшыг багахан доргитол дуулдах бол сонү гэгч эгдүүтэй инээмсэглэл тодруулсан боловч багахан хорон дуугаар "эх минь бодлоггүй хүү чинь чадахгүйн дээ" гэж хэлчихээд арагш хурдлан гүйх аж.
Нөгөөтэйгөөр өөр нэгэн газар саяхан төрсөн үү гэлтэй өлгийтэй хүүхэд тэвэрсээр жижигхэн охин зам уруудан нулимс дуслуулан явна.
Хаа нэг таарсан охид зэвүүцэн харж авгай нар нь элдвээр хараах аж.
Хаа хүрэх нь тодорхойгүй зам даган алхсаар төв орон нилээдгүй том бөгөөд тансаг шилэн барилгын өмнө ирэх үед зам даган хурдалж байсан дугуйтай хүн мөргөж орхих нь тэр.
Өвдөлт мэдрээд уйлсан уу...
Шантраад уйлсан уу...
Мэдэхгүй бөглүү дуу гарган уйлах үед мөргөсөн итгээдийг бус мөргүүлэн нулимс дуслуулах түүнийг чичлэх нь юутай гаслантай.
Замын эсрэг талаас удтал ажигласан чинээлэг хадагтай зам өрсөн түүнийг татаж босгон тансаг барилга руу дагуулан орох нь тэр.
***
"Хэн гэдэг вэ?"
"Жаяа" "овог чинь"
"байхгүй ээ"
"дүү чинь үү" тээнгэлзэх мэт нэг дуугай болсон оо
"хүүхэд"
"эцэг нь"
"мэдэхгүй"
"Надад тайлбарлаж болох уу?"
"яах гэж"
"би чамд туслая"
"Намайг асрамжийн газар минь худалдчихсан юм"
"Хэнд"
"Хөгшин эрд.... тэгээд тэр намайг хүчиндчихсэн"
"Үргэлжлүүлэл дээ"
"Би жирэмсэн болчихсон... хүүхэдтэй учираас намайг хөөчихсөн"
"Надад хоёр хүү бий. Том нь 20-той бага нь 16-тай. Чи бага хүүд минь хичээлд нь тусалж амьдралыг заа хариуд нь би хүүд эцэг эх чамд сургууль мэргэжэл орон гэр бэлдэж өгнө."
"Болж байна гэхдээ 18 хүрээд л би хүүхдээ буцааж авч болох уу?"
"Түр хугцаанд л хар гэж үү"
"Тиймээ"
"Болж байна"***
18 хүртэл ээ нэг ч удаа уулзах боломжгүй учир зулай дээр нь зөөлөн үнэрлээд зай аван холдоход өнөөх эгч толгой дохин хүүг туслах даа өгөх нь тэр "намайг жиюн гэдэг хүсвэл ээжээ гэсэн ч болно" гэсээр намайг цоо ширтэж байсан "удахгүй нөхөр минь ирнэ.
Хүүхдүүдийг гэрт ирэхэд танилцахад болно" гээд үргэлжлүүлэн "чи одоохон доо бидэнтэй цуг амьдар явцдаа яахаа шийднэ."
***
3 давхар загварлаг харшийн гадна ирээд машин зогсоход саяхан өөрийгөө жиюн гэх энэ хадагтайн нөхөр гэж өөрийгөө танилцуулсан жунги гэх эрхэм эхнэрийнхээ хаалгыг татаж өгөн түүнийг буухад хаалгыг нь хаан намайг буухыг харан ардаас нь орхыг дохиод түүнийг даган орох нь тэр.
YOU ARE READING
Young mommy
Short StoryАмьдрал уу? Яг тамхи шиг. Эхэлсэн: 2021:08:20 Дууссан: 2022:01:01