07

322 47 0
                                    

Ахыгаа өрөөнд орж ирэхэд би дагуулан харсаар "нууц гэдэг зүйл бидэнд байхгүй нь аз тиймээ" гэсэнд ах гайхан харсаар нэг л эв хавгүй инээгээд "тиймээ" гэх нь тэр.

Саяны яриаг сонсоогүй бол итгэх байлаа.

Тэр хэтэрхий сайн жүжиг тоглож чадаж байна.

"Худалч" хоолой минь танил бус санагдах ч хамаа алга ах наашаа эргэж хараад хөмсгөө өргөн 'юу' гэсэн харцаар харах аж.

Ардаа нуун гараараа дарсан түүний утсыг гаргаж ирээд "ямар новшоо хийгээд яваад байгаа юм" ууран даа бараг л түүний утсыг савах аядан орлуу шидээд "тэр бохир юмаар юу хийдэг юм" бусдад мэдэгдэхээс айж санаа зовсон доо шивнэх шахам хоолойгоор дуугарч өөрийгөө би хүчилж байгаа ч амлая...

Одоо байгаа хоолой минь яг өөр хүнийх адил дугарч байгаан нь надад дахин айдас мөн жихүүцэл төрүүлэх аж.

Ах минь одоо л хөлөө тайван зөөсөөр урд минь ирээд намайг тэврэв.

Хариу хүлээх минут бүр гаслантай санагдахын дээр тэвчээр минь барагдах үед би тийчлэн түүнийг түлхээд "жаргалтай амьдарах итгэл асаачихаад түрүүлж явах боломж олгож байхад яагаад тийм юманд орооцолдож байгаа юм бэ ахаа" ах минь тэврэлтээ чангалан "яаралтай дуудлага байсан уу" гэх нь тэр...

Би түүнийг одоо явна гэвэл дуртай яа хаалгаа нээж өгөх байна.

Бүр том нээж өгнө...

Андгайлчихъя...

Тийчэлхээ болин харцаа буруулаад "тэдэнд та хэрэгтэй байна гэсэн...

Гэхдээ энэ айлаас гарах л юм бол би таныг та намайг танихгүй шүү" хоолойгоо хүчлэн хэлсэн байсан минь энэ.

"Ойлголоо одоо чамайг орхихгүй учраас орон дээрээ тайвшираад суучих" хэмээн мөрийг минь илэн орон дээр суулгаад өөрөө урд минь өвдөглөн суух аж.

Балчирхан намайг бас тэгдэг байсан юм.

Гурав дөрөвхөн настай намайг тэгэж байсан нь надаа огт мартагдаагүй юмдаг.

Тэвчиж ядах даа урссан догол нуламсыг минь ах минь арчаад "зүгээр дээ" гэх нь тэр.

Би үнхээр хичээж байгаа шүү гэхдээ дэлхий дээр байж болох муу ажилуудаас миний хувьд хүний наймаа, хүчингийн хэрэгтэнгүүд, алуурчид тэгээд хар тамхи...

Эд үргэлж холбогдон байдгаас гадна тэдний хувьд бохир мөнгөө олж арвижуулах ажил биш гэж үү тийм байхад би тийм шүү зүгээр гээд инээх хэрэг үү.

Инээд хүргэх ээ больж үз.

Хөнгөн толгой сэгсэрээд "ярь" гэхэд ах минь уртаа санаа алдаад "энэ бараг л дасгалжуулагч шиг би зааварлаж тэд хийдэг юм.

Энэ...

Чамайг мэдсэнээс хойш эхэлсэн гэхээр бараг л гурав дөрвөн сар өнгөрч байна...

Гэхдээ хар даа удахгүй би энэ ажилаас гарчихна.

Одоо тайвшир даа" хэмээн намайг тэврэх аж.

Энэ айлд ирээд 3 сар болчихжээ.

Хэсэг тэврэлтийн дараа ах минь инээгээд "асуудалгүй энэ ажлаас гарахын тулд хэлснээр нь байх хэрэгтэй болхоор ах нь явчихаад орой залгана аа" хэмээн өрөөнөөс гарах даа хэлэх нь тэр.

Тэр үүдэнд бусадтай салах ёс хийгээд яааруу байгаагаа хэлэн гарав.

Цонхоор түүнийг харахад мотоцикл руугаа хурдлах даа утсаар ярих бөгөөд төдийлөн удалгүй хааз гишгэлэн явах аж.

***

Сонү

Жаяагийн ахын дуудлагаар сургуультай тун чиг ойрхон кафе руу залхууран алхах өөрийгөө шоолов.

Хэзээнээс хүний үгэнд ордог болчихов.

Тэр жижигхэн охин ирсэн эхний өдрөөсөө номхоруулчихжээ.

Өөрийгөө шоолон инээж нүүрээ мушилзуулсаар кафен хаалга нээхэд мухарын ширээнээс жонгүг гэгч утсаа нүүрэн дээ ойртуулан барих ч намайг харуулдаж буй мэт хаалга руу илт ширтэж ээ.

***

"Жаяа-д сайн биз дээ" чимээгүй урдах шүүсээ уугаад нилээдгүй хугацаа өнгөрсөний дараа огцом асуусанд би хий самгардан шүүсэндээ хахсаар үгүйсгэхийн тулд ам нээх гэсэн ч тэр саяхан өргөсөн хөмсгөө буулган эрүүгээрээ ширээ тулан уртаа санаа алдаад "чиний ч бас юунд болоод дүү минь шохоорхоод байгааг мэдэх юм алга" гэх нь тэр.

Яг жаяа шиг харагдаж байна.

Эгдүүтэй...

Давчидсан сандарсан мэт мэдрэмж биеийг минь бүрхэх үед өөрийгөө тайвширхийг сануулсаар "юу" гэх үед тэр ёжтойхон мушилзсаар "анзаараагүй байх нь ээ, эсвэл жүжиглээд байгаа юм уу" хэмээн ёжлосон оо "дээр очих доо анзаарсан юм...

Баталгаатай тэр чамд сайн" гэх нь тэр.

***

Гэрт ирэхэд жаяа болон үйлчлэгч л байх агаад жаяа намайг харсанаа шүдээ багахан гарган инээгээд "ирчихсэн үү, өнөөдөр бусад нь үдэшлэгт явсан...

Хоёулханаа хооллох нь ээ гэх нь тэр.

Үнхээр...

Энэ охин надад сайн гэж үү?

Гэхдээ би ямар юм.

Өөрийгөө ч мэдэхгүй байна.

Jaya time: богинохон ...

Өнөөдөр хоёр парт оруулхаар төлөвлөсөн

Young mommyWhere stories live. Discover now