Сөүл хот-Хысон бага сургууль-1 дэх өдөр-өдрийн 12:46
Бага сургуулийн зургаадугаар ангийн түүхийн хичээл дээр багш хүн төрөлхтөн хэрхэн үүссэн тухай, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай хүүхдүүдэд заана.
"....Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, байгаль эх дэлхийгээ бидэнд хайрласан...."
"Багшаа тэгвэл чөтгөр хэнийг бүтээсэн юм бэ?"
Багшийн яриаг таслан хар үстэй зальжин инээмсэглэлтэй хөвгүүн асуухад багшийн харц дорхноо залхсан янзтай хувирах нь энэ хүүгийн утгагүй асуулт нэг биш удаа гэдгийг харуулжээ.
"Жонвон битгий хичээл үймүүлээд бай!"
"Би зүгээр л хичээл асуусан биздээ?"
"Чам шиг сахилгагүй хүүхдүүдийг л чөтгөр бүтээсэн байхдаа"
Жонвон гэх хүүгийн дахин нэг утгагүй асуулт ирэхээс урьтаж завсарлагааны хонх дуугаран багш муухай царайлсаар ангиас гарлаа.Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ ангиас гаран цайны цагийг өнгөрөөх бол хар үст ангидаа байхыг илүүд үзэв.Сайндаа ч биш үзүүрлэсэн улаан харандааныхаа үзүүрийг мохтол ширээн дээрээ ямар нэгэн юм сараачих аж.
"Ян Жонвон!! Би чамайг ширээн дээр зурж болохгүй гэж хэлсэн биздээ!"
Ангийн багш Ким ангиас ганц хүүхэд цайндаа ороогүй байгааг анзааран хайхаар ирэхдээ сахилгагүй хөвгүүнийг олон амандаа үглэнэ.
YOU ARE READING
Нас бол зүгээр тоо
Romance"Чи дөнгөж 16-тай!" "Тэглээ гээд зандан байх ёстой гэсэн үг биш!" "Ян Жонвон!!" "Нас бол зүгээр л тоо Жэй...."