Хүн байхад нь хэтэрхий хурдан дасчихдаг хэр нь байхгүйд нь дасахад яагаад тийм хэцүү байдаг юм бол....
Анхнаасаа тэр хүн чиний хажууд байгаагүй замд чинь л тааралдаад хэсэгхэн хугацаанд дурсамж бүтээгээд явсан байтал анх байгаагүй үе шиг нь яагаад байж чаддаггүй юм бол....
Яагаад ч юм ойрын хэдэн хоног иймэрхүү бодлууд Жонвоны толгойд эргэлдээд салсангүй.Мартахыг хүсэвч хэзээ ч оюун бодлоос нь арчигдаж байгаагүй хөгшин найз нь эдгээр өдрүүдэд бүр ч их бодогдох болж.Ингэж бодлогошрох хугацаандаа сүүдрийг нь ч алдалгүй дагадаг Ники гэх хүүг ч анзааралгүй хажуугаар нь зөрдөг болов.
Энэ удаад ч өөрийг нь харалгүй зөрөх Жонвоныг Ники гайхан харна.Өмнө нь зайлаад өгөөч гэсэн ч хажууд нь цавуудчихсан юм шиг явдаг байсан нэгэн одоо танихгүй юм шиг л зөрөх болсон нь түүнд таатай санагдаагүй биз.
"Наалдахгүй бол надад л сайн биз! Яршигтай амьтан!"
Өөртөө ийн хэлээд тамхилахаар арын талбай руу гарах Ники хичээлдээ дуртай биш нь харагдана.Ирсэн өдрөөсөө хойш л сургуулийн болж бүтэхгүй хүүхдүүдийн дунд толгой цохиж, багш нарын толгойны өвчин болсон асуудлын тоог нэгээр нэмсэн байдаг юм.
Тамхиа амандаа зуун асаах гэтэл өнгөрсөн хугацаанд амандаа зуусан тамхи болгоныг нь Жонвон шүүрч аваад хугалчихдаг байсан нь гэнэт санаанд нь буув.Дэмий зүйл бодлоо хэмээн толгойгоо сэгсрээд хэд сайхан уушиглачихаад анги руугаа орон хамгийн хойно ганцаараа сууна.Гэтэл дахиад л ангидаа орж ирэх болгонд нь ширээн дээр нь хүлээж байдаг тэр болон тэрний өөрт нь өгөх гэж гартаа барьсан шоколадтай бас гүзээлзгэнэтэй сүүтэй зураглал нүдэнд нь харагдах шиг болов.
"Новш гэж! Яах гэж толгойнд орж ирээд байгаа гай вэ!"
Ширээгээ хүчтэй өшиглөн суудлаасаа өндийхөд нь ангийн бүх хүүхдүүд Ники рүү харсан ч ганц Жонвон л харалгүй урагшаа гөлөрсөн хэвээр байсан нь түүнд бүр ч их таалагдсангүй.Яагаад таалагдахгүй мэдрэмж төрөөд байгаагаа ч хүү ойлголгүй ангиас гарлаа.
Сөүл хот-Иылсан дунд сургууль-5 дахь өдөр-өдрийн 14:46
Эхний хичээл эхлэхээс өмнө ангиасаа гарсан ч сүүлийн хичээлийн хонх дуугартал сургуулийн үүдэнд юу ч юм хүлээн суух Ники.Эхнээсээ цувран гарч ирэх хүүхдүүдээс яагаад ганц улаан үстийг л хайгаад байгаагаа өөрөө ч үл мэднэ.
YOU ARE READING
Нас бол зүгээр тоо
Любовные романы"Чи дөнгөж 16-тай!" "Тэглээ гээд зандан байх ёстой гэсэн үг биш!" "Ян Жонвон!!" "Нас бол зүгээр л тоо Жэй...."