Гуравдугаар хэсэг-13 нас

290 44 8
                                    

"Ян Жонвон хурдан босохгүй юу чи!"

Өвлийн дунд сарын шинэхэн даваа гарагийн өглөө хэн нэгний хувьд хүндхэн эхэлж байв.Өөрөөр шөнөжин хөгшин найзаасаа нууцаар тоглон үүр цайхад унтсан дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид өөрийг нь дуудан сэрээх хоолой таалагдсангүй.

"Яг одоо наад цагаан өгзөгөө орноосоо өндийлгөхгүй бол мөстэй ус цацуулахдаа бэлдээрэй!"

"Жэй дахиад тавхан минут гуйя "

"Нэгт би чамаас ах хүндэлж дууд гэж хэд хэлэх юм! Хоёрт чиний гуйсан таван минут чинь тавин минут үргэлжилдэг учраас үгүй! Гуравт өөртөө гомдоорой!"

Үг хэлэхийн зуургүй Жонвон орноосоо муухай орилон босоод норсон унтлагын хослолоо тайлж шидэв.Амандаа хөгшин найзыгаа хэдэн янзаар хараавч ил гаргаж чадахгүй дэмий л муухай харна.

"Та энэ янзаараа тамд очих байх шүү!"

"Яасан гэж? Унтамхай дүүгээ хичээлд нь хоцроолгүй сэрээсний төлөө юу? Үгүй шүү"

"Таны хорон арга өдөр ирэх тусам л нарийсаад байх юмаа.Ийм өвлийн хүйтнээр яаж ингэж чадаж байнаа? Би ханиад хүрээд үхчихвэл яах юм?"

"Тэгж үхвэл чи энэ хорвоогийн хамгийн азгүй үхлээр үхсэн хүн болох биз.Одоо надтай хэрэлдэж зогсохынхоо оронд нүүр гараа угаавал яаж байна?"

Хүн аалзны зураг тодорсон дотуур хувцастай туранхай хүү хүнд хүнд алхалсаар угаалгын өрөө орон хаалгаа хүчтэйхэн хаалаа.Ийм занд нь хэдийн дассан Жэй орыг нь хураачихаад цайг нь бэлдэхээр доош буув.Өдий хорин нэгхэн насыг хүртэж яваа залуу хэзээний эцэг хүн болчихсон аятай санагдана.Ийм насан дээрээ зугаалж, цэнгэж, шинийг сурч мэдэхийг эрмэлздэг байхад Жэйд энэ хүүг хараад гэртээ суух нь хамгийн жаргалтай үе нь байв.

Магадгүй хэн нэгэнтэй хэтэрхий адилхан санагдсан болохоор тэр биз....

Сөүл хот-Иылсан дунд сургууль-1 дэх өдөр-өдрийн 13:46

Жонвон яг л жилийн өмнөх шигээ ганцаар сургуулиас гаран зам уруудан алхана.Анги дэвшиж, жоохон өндөр л болсноос биш жилийн өмнөх үеэс өөрчлөгдсөн зүйл түүнд байсангүй.Шинэ сургуульд орж, шинэ хүүхдүүдтэй танилцсан ч нийгэмшиж чадахгүй байгаа өөртөө үе үе гутрах аж.

"Жонвонаа!"

Хэд хоногийн өмнө өөрийг нь заавал сургуулиас авах хэрэггүй гэж хэлснээс хойш Жэй ирж авахаа больсон учир сигналдан дуудах нэгнийг Жонвон гайхан харна.Сайндаа ч биш машины хар цонхны цаанаас хэн гэдэг нь харагдахгүй байсан хэрэг.

Нас бол зүгээр тооWhere stories live. Discover now