"Ники намайг хүлээж байгаарай!"
Зуны адаг сарын дулаахан нэгэн өдөр өндөр намаараа ялгарах зүйлгүй үе тэнгийн хоёр хөвгүүн.Ширүүн харцтай гараа өмднийхөө халаасанд хийн алхах хар үст хөвгүүний хойноос саяхан үсээ улаан туяатай болгон будуулсан хөвгүүн дуудах аж.
Гэвч ингэж дуудах нь урд алхаж явсан нэгэнд таалагдсангүй харин ч залхсан янзтай алхаагаа хурдасгав.Жонвонд харин үл тоон цааш алхах эсэх нь хамаа байсангүй угаас аль найман сарын өмнө энэ үйлдэлд нь дасчихсан юм.
Жонвон хурдаа нэмсээр урд нь гаран хааж зогсоод "Хүлээж бай гээд байхаддаа! Намайг хардаа янзтай байнуу?"
"Чамд улаан өнгө зохидоггүй юм байна огтхон ч янзтай юм алга зайлж үз!"
Ники гэх хүү тийм ч найрсаг нэгэн биш бололтой.Өөрийг нь улаан өнгөнд дуртай гэсэн болохоор өөрт нь таалагдах гэж асар их зоригоор будуулсан үсийг нь юман чинээ бодолгүй орхиод явчихав.
"Яагаад надад тийм дургүй юм? Чи шилжиж ирснээсээ хойш л надад дургүй байсан одоо надад дургүй байхаас залхахгүй байнуу? Чи юмнаас амархан уйддаг гэсэн биздээ?"
"Чамайг анх хараад л уйдчихсан тийм байхад чамтай зууралдаж яах юм?"
"Чамд ганц ч найз байхгүй биздээ? Тэгээд би найз чинь больё гээд байхад яагаад болдоггүй юм?"
"Надад найз хэрэггүй тэр тусмаа чам шиг нойтон хамуу бүр ч хэрэггүй!"
Жонвон янз бүрийн муухай үгсээр хараалгуулж хөөгдөж байсан ч түүнд хамаа байсангүй.Ганцхан түүний хажууд байх нь юунаас ч илүү сайхан мэдрэмж өгдөг нь чухал байлаа.
"Нойтон хамуу? Энэ чиний надад өгч байгаа дөчин дөрөв дэх хоч болж байна чи ч надад дасаж байгаа бололтой"
"Зүгээр зайлаад өгөөчдээ Ян Жонвон!"
Байж болох хамаг муухайгаараа харан чангаар орилох Никиг хараад "Ойлголоо доо ойлголоо өнөөдөртөө ингээд явлаа маргааш уулзая баяртай" гэчихээд эргэн алхах Жонвоны араас "Маргааш ч уулзах хэрэггүй ер нь үхэн үхтлээ надтай уулзахгүй бол сайн байна!" хэмээн орилох нь сонстоно.
YOU ARE READING
Нас бол зүгээр тоо
Romantizm"Чи дөнгөж 16-тай!" "Тэглээ гээд зандан байх ёстой гэсэн үг биш!" "Ян Жонвон!!" "Нас бол зүгээр л тоо Жэй...."