"Жонвонаа багшид нь хэлэх юм байна"
Эмнэлгийн хувцастай хүмүүс аавыг нь хар битүү уутанд хийн дамнуурга дээр өргөөд гарсны дараа Ким багш хүүд юу гэж хэлэхээ мэдэхгүй төөрөлдөнө.
"Үхчихсэн юмуу?"
Гэнэтийн асуултанд багш сандран "Юу..аав нь их урт хугацаагаар хол явах болчихсон-"
"Үхчихсэн биздээ? Яагаад худлаа яриад байгаа юм? Та надад худлаа ярьж болохгүй гэж заадаг байж яагаад үнэнийг нь хэлэхгүй байгаа юм бэ?"
Хүүгийн хоолой зангиран хариугүй уйлах гэж байсан ч шүд зуун ганц дусал нулимс унагасангүй.Хэдий сүрхий ойр дотно байгаагүй ч түүнийг энэ хорвоод мэндэлснээс нь хойш арван хоёр жил асарч хамгаалж байсан төрсөн аав нь юм болохоор хүүгийн сэтгэлд асар том хоосон зай мэдрэгдэнэ.Ээж гэх хүнгүйгээр өссөн нь сэтгэлийнх нь талыг хоосруулж байсан ч одоо бүтэн хоосон болчихсон мэдрэмж төрөн загнаж зодоод ч хамаагүй ачаад явсан эмнэлгийн машинаас эргэж босож ирээд хажууд нь байгаасай хэмээн бодох аж.
Сайн сэтгэлт харь элгийн хүнээс муу нэртэй ч төрсөн нь хүчтэй байдаг юм хойно....
Төрхийн хүндрэлээр эхнэрээ алдаад улаан нялзрай амьтан гар дээр нь ирсэн тэр баяртай хийгээд бараан өдрөөс хойш Жонвоны аавын зүрх үе үе хэмнэлээ алдах өвчтэй болов.Удам залгах хүүтэй болсон гэж баярламаар байвч энгэрийг нь дулаацах хань ижилгүй болсон гэх бодол илүү давамгайлж, хүүхдээ харах бүрт сэтгэлд нь хөндүүрлэнэ.Тэр үеэс хойш сайн аав байгаагүй ч хүүгээ хэзээ ч хоосон хонуулж, дааруулж үзээгүй тэр нэгэн ингээд бодохоор хүүгээ гэж амьдардаг эцэг хүн.Эсэргээр нь бодвол гэртээ нохой тэжээдэг аятай зөвхөн хооллож, хонуулах үүрэгтэй гэрийн эзэн.
Гайтай тэр өдөр хүүгээ сургуульд нь явуулчихаад эмээ уухаа мартан унтсан нь зүрх нь хаагдах шалтгаан болжээ.Зүүдэндээ эхнэрийгээ харсан өнчин зүрх догдолсондоо хэмнэлээ алдаж, эм ууж тэнцвэржүүлээгүйн улмаас бага багаар зогссон байв.Үүнийг нь мэдэлгүй долоо хоног өмхийрсөн цогцостой амьдарч байсан Жонвонд бодит байдал арай л хүнд тусна.
Одоо тэр бүтэн өнчин нэгэн.
Оршуулгын ёслолын дараах 4 дэх өдөр-Жонвоны гэрийн гадаа-оройн 19:56
Гэртээ орохыг хүсээгүй Жонвон дасал болсон 24 цагийн дэлгүүрийн гадаах сандал дээр хий дэмий хөлөө савчуулан сууна.Гадаа хэдийн сэрүүн орсон өвлийн эхэн сарын жиндүүхэн орой байв.Хүүгийн бие чичирч даарч байгаагаа мэдэрсэн ч хүнгүй хоосон гэрт тэр орохыг хүссэнгүй.
YOU ARE READING
Нас бол зүгээр тоо
Любовные романы"Чи дөнгөж 16-тай!" "Тэглээ гээд зандан байх ёстой гэсэн үг биш!" "Ян Жонвон!!" "Нас бол зүгээр л тоо Жэй...."