Introduced Han

1.6K 104 2
                                    


"Тэгэхээр чи Хан захирлын хүү байх нь. Тийм үү?"

'Тийм ээ, хатагтай. Танилцахад таатай байна. Ээжээс таныг хэд хэдэн удаа сонссон болохоор..' гэсээр дуугаа хураалаа. Магадгүй тэр яг одоо сандарч байгаа байх.

Мэдээж шүү дээ, аавыхаа хормойноос зуурсаар ээжийхээ мөөмийг үмхэж амьдардаг эрхийн тэнэг жаал... сандрахгүй гээд яах билээ

Инээд минь хүрэн чанга, чанга инээхэд өөдөөс бүртэлзээд тэр харж байгааг нь ээ, awww базаад авчихмаар золиг вэ

"Сандрах хэрэггүй дээ, биеэ суллаад зорьсон хэрэг ээ бүтээлдээ"

'Тэгэхээр нөгөө ойрд аав ээж хоёр маань бага зэрэг таарамжгүй байгаа. Юу вэ гэхээр ээж аавыг базаад, аав сэтгэл санаагаар уначихсан...'

"Бурхан минь, ноён Хан арай та надтай ийм л зүйл ярилцах гэж бүхэл бүтэн цаг авсан юм биш биздээ?"

Тэр хэсэг балмагдан сандчиж байгаад гэнэт л ухаарсан мэт хоёр хөмсөгөө нийлүүлэн "Тийм" гэж хэлсэн нь надад бас л инээдтэй санагдлаа. Жаалууд бүгд ийм байдаг байсан бол би гэрээрээ дүүрэн жаал өргөж авах байсан юм.

"Битгий миний өрөөнд, миний өмнө хөмсөгөө зангидаж бай. Уур амьсгал тухгүй болгочихно."

'Заа ойлголоо, тэгвэл яриагаа үргэлжлүүлэх үү?'


***

Бүсгүй санаа алдсаар ярьж эхэллээ.

"Уучлаарай чи сая 'Ээж аавыг хэт их дарангуйлаад байгаагаас болж аав маань дарамтанд орж, сэтгэл санааны хямралтай болоод байна. Яах ёстой вэ?' гэж асуусан уу? Бүр инээд хүрчихлээ. Жаалаа сонсож бай. Нэгдүгээрт энэ эвлэрүүлэн зуучлах төв биш. Хоёрдугаарт чи буруу ойлгоод байна. Ээж чинь аавыг чинь дарамталсан юм биш зүгээр л амьдралаа авч явж байна"

Үүнээс цааш хэсэг хугацаанд өрөөг нам гүм эзлэн хүү юуг ч юм их л нухацтай бодон сууна.

Төдөлгүй 'Гэхдээ саянаас хойш бодоод бодоод хэлсэн үгийг чинь ойлгодоггүй ээ' хэмээн хэллээ.

Бүсгүй инээд алдаад "Нэг ёсондоо эрэгтэй хүн л бүх удирдлагыг гартаа авч явдаг юм. Хүмүүс ярьдаг л даа 'Тэр айлын эхнэр гэрээ сайн авж явдаг удирдлагатай' гээд л гэхдээ эхнэр хүн гэр орноо цэгцтэй авч явна гэдэг чинь нөхрөө удирддаг, чинийхээр бол баздаг гэсэн үг биш. Зүгээр л гэрийнхээ төлөө зүтгэдэг гэсэн үг."

"Миний чамд өгөх зөвлөгөө гэвэл аавыгаа л сайн хянаж амьдраарай"

'Ю-юу?'

"Чи яваандаа ойлгоно оо, бас дахиж ирэх шаардлаггүй."

'Ю-юу!'

"Юу? Юу! гээд л аймар байна шүү. Хэрвээ чи Mommy? хүсэж байвал дахиад ирж болно шүү" гээд хүү рүү хальт ирмэлээ.

Хүү ч ичин тэр дороо л хамаг юмаа шүүрээд гараад явчихлаа.

Өрөөгөөр дүүрэн эмэгтэй хүний санаа алдалт цуурайтан, амандаа бувтнах нь үл ялиг л сонсогдоно "эгдүүтэй золиг"

Zaaaa haaayyyyyyy new story???? Aay za ene ystoi huurhuuun sugar mommytai bicver yumuu haashai yum kkkk taalgdvl vote set husvel follow

|| T-O-Z-N-A ||✔Where stories live. Discover now