ТунТун ба түүний нөхөд

274 31 7
                                    

_________

: Ээжээ? Энэ аав одоо хааччихав аа?

"Харин тийм ээ, аав нь хааччихав аа?"

: мм бодвол эгч нартай л уулзаж байгаа байхдаа.

"Юу? Ямар эгч вэ?"

: Яагаав дээ, дээр манайд ирээд Жисон золигийг 'Минагийн Babyboy ажилдаа ирэхгүй юм уу?' гээд байдаг..

Мина охиныхоо хэлсэн үгэнд инээд алдаад "Бурхан минь чи бараг л тэр Жисон золигийг миний гарт алдах шахлаашдээ?" гээд хацрыг нь чимхлээ.

: Нээрээ ээжээ, манай цэцэрлэг дээр дандаа л Пороро үзүүлэх юм. Би заримдаа ТунТун гэдэг нэртэй байсан ч болоосой гэж боддог шд.

'Юу гэнэ ээ?' гэж хаалгаар шагайх залууг харсан охин бувар бувар алхалсаар: Ааваа, та ямар удав аа? Ээж бараг таныг алах шахлаашдээ би л таныг аварлаа.

Жисон хоёр хөмсөгөө нийлүүлээд охинтойгоо духаа ниилүүлээд 'Жиминаа, дахиад л ээжтэйгээ нийлж Жисон золигийг муулаа юу?' гэсэнд охин яг ээж шигээ инээд алдаад: No no no ээж л надад таныг янз янзаар хэлээд байсан. Би зүгээр сонсож сэтгэл санааг нь дэмжиж өгсөн юм.

"Яааа! Хан Жимин! Чи чинь бүр юу юу гэнэ вээ? Хаанаас худал хэлэхийг сураав?"

: Ээж минь энэ талаар ярьвал та бараг нөхөргүй болно шүү.

'Юу? Жиминаа аавдаа хэлчих аав нь яах ч үгүй' гээд нийлж Минаг шоолсонд эмэгтэй илт дургүйцан "Кхмм нэгэнт ийм зүйл болсон хойно, бид одоо ч охиныхоо нэрийг ТунТун болгож болно шдээ?"

Жисоны нүд нь бүлтрэх аядан эхнэр лүүгээ хараад 'Энэ хүүхэн чинь галзуурчихаж л дээ?' гэхэд аавдаа тэврүүлж байсан Жимин гялс гараа гаргаад аавыхаа ам руу нь цохиод: Багш хэлэхдээ өөрөөсөө өндөр настай хүмүүсийг эгчээ эсвэл ахаа гэж хүндэтгэлтэй хандах хэрэгтай гэсэн^-^ тиймээс ааваа ээжийг битгий хүүхэн гэж бай. Зүгээр эгчээ ч юм уу тэгээд дуудчих.

"-_-"

-
-
-
-

"Сайхан хүүтэй байсан бол та хоёрт ингэж дээрэлхүүлэхгүй л байх байлаа"

: Юу гэнэ ээ? Энэ хүүхэн чинь! Би хангалтгүй байна уу?

Жисон гялсхан охиныхоо ам руу цохиод 'Сая л сүрхий хүндлэл яриад байсан охин хаана байна аа?'

Мина ялалтын инээмсэглэл тодруулан гурван настай охин руугаа хэлээ гаргаад "Аав чинь миний талд байгаа бололтой Babyboy"

: -_- би ббооё биш гиорлл

_________

3 жилийн өмнө.

"Би бодож үзлээ л дээ Жисонаа"

'Мм?'

"Ер нь би хүүтэй болно гэж мөрийгөө өөрчиллөө"

'Гэнэт юу болов?'

"Бодоод байх нь ээ, охидууд аавдаа амь гэдэг гэж байна. Охин төрвөл яг та хоёр нийлж намайг ар урдуур тавих юм шиг байна. Тэгэхээр ТунТун чинь эрэгтэй хүүхдэд ч гоё зохих нэр байна"

'-_- ТунТунаа март л даа'

________

Аав болсон гэдгээ мэдэж байсан ч яг тулаад үрийхээ бяцхан гарыг атгахдаа тэсэлгүй нулимс дуслуулсан залуу 'Ямартай ч би ТунТун гэдэг хүүхэдтэй болохгүй бололтой' гээд инээмсэглэлээ.

_______

ᑎIᗴ ᗰᗩᑎᗩI ᒍIՏᑌᑎᘜ YՏTOI ᕼᗩᗩᑎᗩ ᑕ ᕼᑌᑌᕼᗪᗴᗴᖇᗴᗴ Yᑌᗰᗪᗩᗩ Tᗴ?

🥺🥺🥺🥺🥺

Ингээд албан ёсоор Т-О-З-Н-А цувралын эхний бүлэг 1 туслах Part 14 үндсэн хэсэгтэйгээр дуусаж байна! Тун удахгүй дараагийн бүлгээр уулзана аа.

|| T-O-Z-N-A ||

Энэ бүлгээр та бүхэнд хүргэх гэсэн санаа бол Mommy, Babyboy гэхээр л тийм харилцаа биш харин шууд утгаараа ээж, хүү байж болно гэдгийг харууллаа😂 ер нь анхнаасаа л Жисон babyboy биш Жимин babyboy нь байсан юм биш үү? Кк ( BTS, AOA-н жимин биш шүү хөөрхөн охин байгаа гээд л төсөөлөөрэй кк )

Энэ цувралаараа их олон зүйлсийг та бүхэндээ хүргэхийг хүссэн ч яг бүгд байндаа туссанг сайн мэдэхгүй юм даа? Би тодорхой зүйлс бодчихсон байгаа болохоор тэр зүйл минь биелэхээр дараагийн бүлгээ нийтлэж эхэлнэ ээ! Намайг дагаарай кк Фоллов Ме

Мөн та бүхэнд энэ бүлэг маань бага ч гэсэн инээд, урам зориг өгж байсан бол мөн засаж залруулах зүйл гарч байсан бол яг одоо сэтгэгдэл хэсэгт үлдээж надтай хуваалцаарай! Алдаанаасаа суралцаад дараа дараагийн бүлгүүдээ илүү сонирхолтой, содон байдлаар бичихийг хичээнэ ээ!


|| T-O-Z-N-A ||✔Where stories live. Discover now