Эр хүн

316 46 16
                                    

Жисон юу ч хэлэхгүй хэсэг байснаа сая л ам нээлээ 'Үнэндээ найз охин байхгүй ээ, хэлэхээс ичсэн юм'

***

"Жисонаа?"

'За эгчээ, яриарай'

"Нөгөө чамтай заавал хэлэлцэх зүйлс байна л даа. Тэгэхээр чи яаралтай ирж болохгүй биз?"

'Тэгье ээ, би одоо шууд гарлаа'

Шинэхэн хосуудын дуудлага энэ хүрээд өндөрлөж, яарсан залуу хүлээсэн бүсгүй л үлдэх шивдээ!

***

"Тэгэхээр Жисонаа, миний ярихыг анхааралтай сонсоорой. Маш чухал зүйл байгаа юм шүү!"

Яагаад ч юм бүтэлгүй эхэлсэн хурдацтай харилцаа нь үнэхээр түр зуурын мэт санагдан, хөлрөх алгаа өмдөндөө хэд хэд шударчихаад болгоомжтойгоор толгойгоо дохьлоо.

"Үнэндээ би ЖИРЭМСЭН!"

ЖИРЭМСЭН

ЖИРЭМСЭН

ЖИРЭМСЭН

ЖИРЭМСЭН

Залуу сонссон зүйлдээ нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой толгойгоо сэгсрэн инээвхийлээд 'Эгчээ, сая таны ярьсанг сонсож чадс-'

"Тийм ээ, Жисонаа би жирэмсэн"

Энэ бүхнийг Жисоны тархи даанч хүлээж авч чадсангүй. Энгийн үеийнхээсээ хэд дахин илүү хурдацтай ажиллаж хэрэгтэй хэрэггүй түмэн бодлууд түүнийг угтаж авлаа.

Үнэхээр л бага ангид нь ярьж өгдөг байсан тэнэг үлгэр шиг эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биенээ хайрлаад л үр тогтдог байсан бол энэ мэдээ Жисонд тийм ч хүндээр тусахгүй байлаа.

Хөөрхий залуу аль нь үнэн аль нь худал болохыг ч ялгаж чадахааргүй болтлоо ухаанаа алджээ.

Хэдий Минаг гэх сэтгэл түүнд тийм их байгаагүй ч.. үгүй ээ тэр эндүүрээд байна Минаг гэх сэтгэл нь басах хэмжээний биш шүү дээ!

Залуу уруулаа хэд хэд хүчтэй хазлаад шүд зуун 'Би тамхилчихаад ирье'

***

: За тэгээд яасан гээд байгаа юм бэ?

|| T-O-Z-N-A ||✔Where stories live. Discover now