Болзооны төлөвлөгөө 2

342 57 10
                                    

"Хан Жисон чамайг ална..."

《Дуудлага 》

'Байна уу?'

'Эгчээ, байна уу? Жисон байна аа. Дугаар андуурсан юм уу?'

Уг нь өөрөө залгасан боловч юу ч дуугарахгүй байгаад багахан гайхшрал нь төрөн дахин дахин 'Эгчээ зүгээр үү? Дарагдчихсан юм уу?' гэж асуух нь инээдтэй.

Бараг бүтэн 30 минут ингэж сууснаа мэдсэн Жисон сая л ухаан орон таслахын алдад эмэгтэй хүний мэгших дуу сонстсон юмдаа.

Эхэндээ ч эгчид муу юм болж гэж бодоод байрандаа хөшчихсөн амьтан хэн рүү холбогдох оо мэдэхгүй байж сууж ядахад Минагийн хэлсэн дараагийн өгүүлбэр түүнийг улам л хөлдөөж орхив.

"Хан Жисон муу н*вш, яаж намайг хуурч чадав аа?"

***

Манай хүн бараг л Хан Жисон гэж хэн билээ? Яасан сонссон нэр вэ? гэж бодох нь холгүй явж байхдаа дахин нэг зүйлийг саналаа.

Энэ том хотын хаанаас гэж Минаг олох юм бэ?

'Н*вш, н*вш. Чи ямар х*раал идмэрсэн н*вшоо хийчихэв ээ? Хан Жисон!' гэж үглэсээр ууртай явах залуу ухаан санаагаа ч алдан тэр нэгэн рүү хэт их яаржээ.

Дахин бүтэн цаг явсан ч амжилт үзүүлсэнгүй. Арга мухардан түүний гэр лүү том, том алхалсаар нэг л мэдэхэд ирчихлээ.

Ийш, тийшээ хэд хэд харсан ч бараа нь байсангүй.

Гэнэт чимээ аниргүй байсан гудамж тэр даяараа цуурайтан гүн нойрондоо автсан хэнбэгуай ч сэрэхээр тийм л чангаар "ХАН ЖИСОН!!!!" хэмээн хэн нэгэн дуудлаа.

'Өөдгүй эгч' хэмээн амандаа бувтнасаар эргэж харахдаа, хоёр хацар нь түнтийтлээ улайчихсан, сайн ажвал амных нь хажууд багахан будаа наалдсан, тормогор алаг нүдээ байдаг хэмжээнээсээ хэд дахин илүү томруулан өөр лүү нь харах харцтай тулгарч цохиулаад авах шиг л боллоо...

'Бурхан минь яасан..' шууд л түүнрүү гүйж очоод тэврээд авлаа. 'Эгчээ??? Та үнэхээр санааг минь зовоож алахыг хүсээ юу?'

"Ю-юу тэр вэ? Жисон"

'Чөтгөр гэж, орцгооё даарлаа!'

"Aww чи хараал хэлж байх чинь?" гээд хоёр хөмсөгөө өргөн хөөрхөн харчихаад буцан хэвийн төрхөндөө шилжин "Надад санаа зовоо юу?" гэлээ.

'Мэдээж үгүй! Ээж аав хоёрыхоо л ирээдүйд санаа зовж байна!'

Мина чангаар уулга алдаад "Орцгооё" гэсэнд Жисоны инээд хүрсэн ч тэвчээртэй хүлээн дагаад явлаа.

***

'Яагаад архи уусан юм?'

"Болзоо бүтэлгүйтээд"

'Аан, яагаад?'

"Бурхан минь гэж, Хан Жисон! Чи өөрийхөө ирээдүйн эхнэрийг хуурсан уу?"

Үүнийг сонсоод шууд л хөмсөгөө зангируулан, гараа чанга атгасан нь амьсгалахад ч төвөгтэй болгосны сацуу уур нь ч хүрж 'Ямар новш нь хуурсан юм? Хёнжин уу' гэж нилээн хөндий хоолойгоор хэллээ.

"Ч-чи уурлаад байгаа юм уу?"

'Үгүй!'

"Үнэндээ үүнийг сонсоод уурлах эсэхийг чинь мэдэхгүй ч би анхнаасаа чамтай болзох төлөвлөгөөтэй байсан юм л даа.. даанч чи надад тийм ч дуртай биш тэгээд бас өөр эмэгтэйтэй уулзсан биздээ?"

Жисоны харц арай зөөлрөн сая л санаа нь амран 'Үгүй шүү дээ, Mommy'

Minah be like: 😳

Zaaa hi my followers and readers! I love u so much. Namaig uneheer bayrlulj bn ju🥺jhshg ahahha zaa dgd taalgdvl vote set husvel follow kk

|| T-O-Z-N-A ||✔Where stories live. Discover now