[INTOXICATED]
Intro.'Үнэн юм шиг хашхичсан худлаар дүүрэн ганцхан үг 'салчихсан'...'
-
"Болиоч, Тэхён. Ингэхээ боль л доо"
Тэр сэтэрсэн уруул шалбарсан гарыг минь ч анхаараагүй мөртлөө машины шар гэрлийн урд газар хэвтэх залуу руу ахин ойртох гэсэнд минь чангаар орилсоор цээж рүү минь түлхэх аж.
"Түүнийг зодохоо боль"
Түүний нүдэнд нулимс гялалзан жижигхэн гар нь цээжийг минь нүдэхэд би үнэхээр яаж ч чадсангүй. Уг нь бодохдоо тэр над руу орилсон ч хамаагүй нааш ойртохдоо нүүрэн дэх шархыг минь хараад намайг загнах болов уу гэж бодож байсан юм. Үнэнийг хэлэхэд тэгээсэй гэж хүссэн.
Уруул дээрх шархыг минь цэвэрлэн урд минь зогсохдоо ахиад зодоон хийж болохгүй талаар бухимдал дүүрэн сануулж, ихээр уурлаж байгаа хэр нь намайг өвтгөхгүй гэсэндээ болгоомжлонгуй зөөлнөөр надад хүрээсэй гэж хүссэн.
"Чамд ямар хараал идчихсэн нь тохиолдчхоод байгаа юм бэ? Ким Тэхён"
Энэ удаад тэр шивнэх шахам хэлсээр доош харахад би түүний сулран унах гараас атгаад өөртөө улам илүү ойртуулав. "Чи..."
Үнэндээ би ч бас энэ үгээ түүнд бараг л сонсогдохгүй хэмжээнд сулхан шивнэсэн тул тэр сонссон үгүй нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч түүн рүү ширтэн ийн шивнэчхээд дараа нь түүний ард хэвтэх залуу руу харцаа чиглүүлэхэд тэр доош харсан хэвээр л байсан.
Азтай залуу.
Миний хүссэн газар, миний оронд түүнтэй байгаа тэр бол хараал идсэн азтай залуу.
Одоог хүртэл алдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй болохоор түүнд хэн нэгнийг ойртуулах яагаад ч юм туйлын дургүй. Тэгээд л зодчихдог. Бүх атаархал, бүх бухимдлаа гаргаад тэр нэгнийг новш болтол нь нүдэж орхидог.
Гэвч нэг л хүн үүнийг минь тоолгүйгээр түүн рүү яваад оччихсон нь энэ залуу, Ким Согжин. Түүний халамжийг мэдэрч, инээмсэглэлийг нь өөртөө авчихсан миний зүрхээ зогстол атаархдаг залуу.
Хэсэг хугацаанд харц минь түүн дээр унасан ч удалгүй буцаад энгэрт минь зогсох охин руу шилжлээ. Би энэ удаад арай итгэлтэйгээр түүний духтай духаа нийлүүлсээр "Хараал идсэн зүйл биш, чи. Надад чи тохиолдчхоод байна"
"Боль..."
Гэтэл тэр толгой сэгсэрсээр намайг өөрөөсөө түлхэх нь тэр. Нүдээ аньчихсан байсан ч би түүнийг нааш ширтэж байгааг маш сайн мэдрэх агаад үнэндээ нүдээ нээгээд түүний харцнаас юу ч олж харахгүй байх вий гэхээс үхтлээ айсандаа зүгээр л ингээд үлдэхийг хүснэ.
"Бид салчихсан"
Тэр шивнэх аж. "Бид хамааралтай байхаа больчихсон шүү дээ, аль хэдийн. Тиймээс одоо ингэхээ боль л доо"
"Зүрхэнд минь чи тохиолдчихсон гээд байна.!"
Тийм ээ, би түүний нүднээс юуг ч олж харсангүй.
Тэр юуг ч илэрхийлээгүй юу? эсвэл би хэтэрхий шунахдаа түүний нүднээс намайг гэх хайрыг л хайсан уу? ямартай ч би юуг ч олж хараагүй. Бас...хайрыг хайсан ч би олж чадсангүй.
"Гуйж байна, Раи. Над дээр буцаад ир л дээ"
"Ухаан ор, Тэхён. Одоо бид гэж байхгүй"
Надаас холдон түүн рүүгээ гүйхэд шаардлагатай долоохон алхам.
Газраас босгоод хацрыг нь илэхэд Сорагийн нүднээс нулимс урсах нь үзэгдэх бөгөөд Согжин ч бас түүний хацрыг илсээр юуг ч юм шивнэн толгой сэгсрэхэд тэр ойлгосноо илэрхийлсээр гараас нь чанга атгах нь харагдах аж.
Чухам бодит байдал одоо л зүрхийг минь чулуу болгоод хаячих шиг санагдав. Гэхдээ түүнд галзууртлаа хайртай зүрх минь ингээд л орхиж чадахгүй гэдгийг маш сайн мэдэх би зүгээр л тэднийг орхин мотоциклондоо суугаад хамгийн хурднаараа тэндээс холдлоо.
Үнэнээс зугтаж байгаа хэрэг биш ч нүүр тулж байгаа нь бас биш.
Гэхдээ ганц л зүйлийг маш сайн мэдэж байгаагаа амлаж байна. Ви өөрийнхөө Раиг буцаагаад авна. Өөр нэгний сайн охиныг биш өөрийнхөө муу охиныг хүчээр ч хамаагүй буцан өөрийн болгоно!
-Kim Taehyung Fanfiction.
______
Бичвэрт дурдагдах үйл явдал, дүрүүдийн зан чанар цэвэр бичээчийн төсөөллөөс урган гарсан зүйл бөгөөд тус бичвэрт дурдагдах алдартнуудын бодит зан ааш, үйл хөдлөлтэй ОГТ хамааралгүй болно.
Бичвэрийг хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлах, бусад платформуудад зөвшөөрөлгүй нийтлэхийг хатуу хориглоно!
______
Credits to Sorannn.
ALL RIGHTS RESEVED.
2021.
YOU ARE READING
Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]
FanfictionТэр эхлээд муу охин байсан, маш муу! Харин одоо тэр сайн охин болж байна. Надтай хамт байсан муу охин биш, өөр нэгний сайн охин. - || KTH FANFICTION! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2021.08.30 | End | 2022.8.13 | Credits to Sorannn. ©️.