[ INTOXICATED ]
CHAPTER NINETEEN.
-
"Тэхён..."
Тэхёныг, Сорагийн гэрийн хаалгыг тогшсон даруйд хүнд, хүнд гүйх хөлийн чимээ сонсогдсоор тэр хаалгаа онгойлгоод шууд л Тэхёны хүзүүнээс зүүгдээд авах нь тэр.
Харин Тэхён нойтон хувцастай байгаадаа сандран түүнийг өөрөөсөө холдуулахаар зөөлөн түлхэх агаад гараас нь хөнгөхөн атгасаар "Хувцас нойтон байна шүү дээ"
Мартаагүй бол Тэхён дөнгөж саяхан мотоциклын осолд орчихсон. Түүний бие одоо хүртэл хорсон, цус нь тогтоогүй хэвээр. Гэхдээ хараач...
Тэр тэнэг юм шиг л өөрийнхөө өвчнийг үл тоогоод хүзүүнээс нь тавилгүй энгэрт нь шигдэх Сораг дааруулах вий хэмээн санаа зовж байна.
"Чи даарлаа шүү дээ, мм..?"
Тэр ахин нэг удаа аргадангуй хэлэхдээ дотогш орон хаалгаа хаах бөгөөд Сора зүгээр л ямар ч үггүй толгой сэгсэрсэнд үл ялиг инээд алдчихаад түүний бэлхүүсээр тэврэн дээш өргөлөө.
Уг нь Тэхёны мэдэхээр Сора маш их иддэг. Гэвч яагаад тэр ийм цаас шиг хөнгөхөн байгаа юм..?
Ахиад сайн идүүлэхгүй бол болохгүй юм байна даа...
"Эрэгтэй кампусын тог зүгээр байсан болохоор охидын кампуст л асуудал гарсан бололтой"
Тэхён Сораг тэвэрсэн чигтээ ч хамгийн түрүүнд ядаж л нойтон хүрмээ тайллаа. Тэгээд буйдан дээр очин суухад түүний нойтон бие дээрх шарх хөндөгдөн тэр үл ялиг хөмсөг зангидах агаад Сораг харчих вий хэмээн эмээхдээ шууд л түүний хүзүүнд шигдэх аж.
Гайхалтай нь үнэрийг нь мэдрэх төдийд л тэдгээр өвдөлтүүд замхрах мэт. Галзуурмаар.
"Их айсан уу?"
Тэр өөрт нь наалдах жижигхэн охины хацар болон духан дээр зөөлөн, зөөлөн үнссээр бэлхүүсээр нь гараа орооно.
YOU ARE READING
Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]
FanfictionТэр эхлээд муу охин байсан, маш муу! Харин одоо тэр сайн охин болж байна. Надтай хамт байсан муу охин биш, өөр нэгний сайн охин. - || KTH FANFICTION! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2021.08.30 | End | 2022.8.13 | Credits to Sorannn. ©️.