[ INTOXICATED ]
CHAPTER TWENTY: Epilogue.
-
"Үнэндээ өнгөрсөн хугацаанд анзаараагүй явсан маш олон зүйлсийн талаар бодож үзсэн л дээ"
Урт хугацааны дараа гэх үү Согжины хувьд ч тэр миний хувьд ч тэр хангалттай гэж үзсэн хугацаа минь өнөөдөр таарч бид хийлийн дугуйлангийн дараа ангид хоёулхнаа үлдээд маш олон зүйлсийн талаар ярилцан сууж байлаа.
Өнгөрсөн хугацаанд бие биенээ харж, хамт байх хэдий ч хэдэн бээрийн зайтай байсан мэт сэтгэлийн олон үгс одоо л ээлжлэн нэгэндээ хүрч эхлэхэд дотор минь хачин гэмээр их тайван амгалан болно.
Тэр миний сайн найз. Гарцаагүй би түүнээр дутдаг.
Намайг нүдээ үл ялиг томруулан асуулт эрсэн харцаар түүн рүү харахад тэр өөдөөс минь бага зэрэг инээмсэглээд урт амьсгаа авах аж.
"Хэсэг би мэдрэмжээ ойлгоогүй л дээ. Чамайг хийлийн ангид орж ирсний дараа үнэндээ ийм хөөрхөн охин бидэнтэй нэгдэж байгаад нууцхан баярлаж байсан. Дараа нь чамтай илүү дотно болж мэддэг болсон хойноо чамайг ширүүн, бардам харагддаг хэдий ч үнэндээ эмзэг, бяцхан охин гэдгийг чинь анзаарчхаад яагаад ч юм гомдоож болохгүй, уйлуулж болохгүй, ганцаардуулж болохгүй гэдэг бодол дотрыг минь өөрийн эрхгүй эзэлчихсэн"
Анх хийлийн ангид ордог өдөр гадаа юу болсон юм гэмээр хүйтэн салхи салхилж, бороо тасралтгүй асгарч байсан юм.
Угаасаа л цаг агаар харж мэддэггүй муу зангаасаа болоод тэр өдөр өмссөн хувцас минь дан шилэн трико болон богино юбка, хар савхи байсан бөгөөд хүчтэй салхи, аадар бороонд удаан явснаас болж ангид орохдоо шалба нойтон бас арзайсан үстэй орж байлаа.
Тэр өдрийн мэдрэмж дурсамжаас минь огтхон ч бүдгэрдэггүй нэг тийм хачин мэдрэмж.
YOU ARE READING
Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]
FanfictionТэр эхлээд муу охин байсан, маш муу! Харин одоо тэр сайн охин болж байна. Надтай хамт байсан муу охин биш, өөр нэгний сайн охин. - || KTH FANFICTION! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2021.08.30 | End | 2022.8.13 | Credits to Sorannn. ©️.