|13| Go away.

2K 209 59
                                    

[ INTOXICATED ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ INTOXICATED ]

CHAPTER THIRTEEN.
-

Тэнгэрийн хязгаараас далайн ёроол хүртэл хайртай хэр нь улбар туяанаас цэнхэртэх давлагааг үл тоон үнэ цэнийг нь мартаж орхивол тэр хайр хэнд хэрэгтэй гэж..?

Хэнд ч үлдээгүй хий хоосон бараан өнгө, урт удаан харгуй зам.

-

Бидний бүхэн үгүйрч орхисон шалтгаан их энгийн хэдий ч гомдож бас харааж барамгүй тэнэг санагддаг юм.

Тийм ээ, бусдын хэлснээр дэндүү тэнэг. Гэвч тэр үед мэдрэгдэж байсан гэнэт хоосорч орхисон дулаан, тайван мэдрэмж, дэндүү давчдам догдлолууд нисэн одоход дотор минь хэрхэн зурагдаж байсныг хэн ч мэдэхгүй.

Бид эхлээд хамтдаа алхсан ганц алхмаа хүртэл мартагдашгүй байлгахыг хүсдэг байлаа...хайртай болохоор.

Дараа нь, тэнд ямар нэг буруу зүйл байсан ч анхаарал хандуулж, тоохоо больчихсон...бас л хайртай болохоор.

-FLASHBACK-

"Бурхан минь, Тэхён удаан хүлээсэн үү?"

Бороо гэнэт л орчихсон болохоор болзох цагаасаа дэндүү хожимдож ирсэн ч тэр намайг тэвчээртэй гэгч нь инээмсэглэл дүүрэн хүлээн зогссон тэр үе...

"Үгүй ээ, чи үзэсгэлэнтэй харагдаж байна"

Бидний анхны болзоо биш ч анхных юм шиг зуу дахь болзоо байсан юм.

"Тэхён, чи ямар уддаг юм бэ? Кино аль хэдийн эхэлчихлээ"

Тэр биш би түүнийг удаан хүлээсэн ч тэр зүгээр л инээмсэглээд уруул руу минь дайрч байсан бас нэг удаа...

"Уучлаарай, ахиж тэгэхгүй"

Тэр тэгж хэлсэн ч энэ үг бараг л түүний сүлд үг болчихсон байсан бидний мянга дахь болзоо байлаа.



Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]Where stories live. Discover now