[INTOXICATED]
CHAPTER EIGHT.
-
"Тэр чамд таалагдаагүй юм уу?"
Намайг самбар дээрх нот руугаа харан хийлээ тоглохоор оролдож байхад Согжин ард минь ирээд чимээгүйхэн асуух аж. Тэгээд түүнийг доош гарын минь барилтыг янзалж өгөхөд би санаа алдсаар урагш харлаа.
"Яагаад тэгж бодсон юм?"
"Зүгээр л, үнэндээ түүнийг орж ирэхэд л чиний царайны хувирал шууд л өөрчлөгдчихсөн. Түүнийх ч бас..."
Согжин бидний царайны хувирлыг дуурайсаар хэлэхэд би толгой сэгсрээд буцан хийл рүүгээ анхаарал хандуулахаас өөр зүйл хийж чадсангүй.
Ямар хариулт өгөхөө сайн мэдээгүй юм.
Түүнийг орж ирэхэд би тухгүйтсэн гэж үү? Тийм ээ, маш их.
Учир нь...учир нь тэр Тэхёныг танина. Залуусыг ч бас. Тэд яаж танилцсан бас ямар найзууд гэдгийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ Тэхёнтой хамт байхад түүнтэй нэлээд хэдэн удаа уулзаж байснаа сайн санаж байна.
Юу вэ гэхээр...тэр ч бас муу залуу. Согжин, Хусог хоёроос тэс өөр.
"Үгүй бол ашгүй дээ. Би чамайг тухгүй юм шиг байхаар чинь санаа зовж байлаа"
Нэг л нот дээр гацчихаад тэрийгээ ахин, дахин тоглох зуураа Согжины үгэнд толгой сэгсрээд үл ялиг инээмсэглэл тодруулбал тэр нот руу харж байгаад гэнэт л гар дээр минь гараа давхарлан хойно минь ирэн зогсох аж.
YOU ARE READING
Intoxicated || 𝗄𝗍𝗁. [completed]
FanfictionТэр эхлээд муу охин байсан, маш муу! Харин одоо тэр сайн охин болж байна. Надтай хамт байсан муу охин биш, өөр нэгний сайн охин. - || KTH FANFICTION! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2021.08.30 | End | 2022.8.13 | Credits to Sorannn. ©️.