Nᴀᴍᴇ

748 82 51
                                    

      "Онолын хувьд Жонгүг царайлаг ч гэлээ Тэхён түүнээс илүү халуухан" Жүнэ Наёны утсыг орны баруун булан руу шидэхдээ уруулаа мушилзуулсаар ингэж хэлснээ орны яг голд таван хошуу болон хэвтээд яриагаа үргэлжлүүлэн "Учир нь Тэхёний аура Жонгүгийнхаас илүү" гэхэд нь Наён нэг хөмсгөө өргөн түүн рүү харсанд Жүнэ уруулдаа тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулж "Чи удахгүй мэдрэх болно оо" гэх нь тэр.

      Жүнэ хэсэг чимээгүй хэвтэж байснаа Наёны өрөөний цагаан таазыг ширтэнгээ "Гэхдээ Наён? Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм?"

      "Түүнд сайн болчихсон байгаагаа" Жүнэгийн сүүлчийн өгүүлбэрийг сонсмогцоо Наён орон дээрээсээ үсрэх шахам босоход Жүнэ инээд алдан "Хараач, чи догдлоод байгаа биз дээ? Ким Тэхён гэх хүний нэрийг сонсоод чи догдолж байна" гэхэд Наён мөрөө хавчин үнэнээс өөрийгөө зугтаалгах шиг Жүнэг орхин өрөөнөөсөө гарлаа.

       Наён өрөөнийхөө хаалгыг налан зогсоод ямар нэг зүйлийг эрж хайн тэмүүлэх зүрхээ зэмлэсээр өөртөө шивнэн хэлсэн юм.

       "Нэрийг минь ч мэдэхгүй хүнд би яаж сайн болно гэж?"

- : -

      "Тэхён? Хонгор минь?" эмэгтэй хүний цээлхэн хоолой гэр дүүрэн хадахад усанд орсон бололтой үснээс нь хэд гурван усны дусал нүцгэн цээжийг нь даган урсаж харагдах залуу бүсэлхий хэсгээрээ алчуур ороосоор угаалгын өрөөнөөс гарч ирээд "Хараал идсэн миний гэрт чи одоо хүртэл юу хийж байгаа юм?" гэж ширүүхэн хэлэхэд бүсгүй хоёр гарынхаа алгаар халхалсан ч хурууных нь завсраар дун цагаан арьс нь цухуйж харагдах хөхөө өөртөө улам наасаар хойш орны аравчийг налан суув.

       "Миний хөхөвч хаана байна?" Бүсгүй гэнэт л хөхөө таглан халхалж байсан гараа аван Тэхёний зүг хараад ингэж хэлэхэд Тэхён доод уруулаа хазласаар "Яагаад тэрийгээ надаас асуугаад байгаа юм? Өөр эрийн өвөрт орж явахдаа мартаж ирчихээд надаас нэхээд байгаа юм уу?"

      "Ким Тэхён!" Бүсгүй захирангуй хоолойгоор түүний нэрийг дуудахад Тэхён тийм гэхийн аргагүй харцаар түүн рүү ширтэж "Одоо дараагийнхаа хоног төөрүүлэх газар лугаа явахгүй хэрэг үү? Өөрөөр хэлбэл дараагийнхаа залуу руу"

      "Ким Тэхён би чамд боль гэж хэлсэн!" Бүсгүйн тэсвэр алдарсан бололтой хашхирсаар ингэж хэлэхэд Тэхён үг хэлэлгүй цааш явах гэж байснаа гэнэт зогсолт хийгээд "Аан тийм, дотоожоо мартаад явчхав даа. Чи юмаа мартаж явахдаа мэргэжлийн биз дээ?" гэснээ үл ялиг инээд алдан хоолойгоо зассанаа "Бас ахиж битгий ирээрэй. Чи заваан санагдаад байна" гэх нь тэр.

Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍWhere stories live. Discover now