Isᴏʟᴀᴛᴇᴅ ʀᴇʟᴀᴛɪᴏɴsʜɪᴘs

621 52 163
                                    

      "Наён миний эмэгтэй болооч. Минийх байгаач, үүрд"

      "Тэгье ээ Ким Тэхён. Би чинийх байя. Чи ч гэсэн минийх байгаарай"

- : -

11 : 37AM

your_ttae
(na0.yoon): Tae: Наён өнөөдөр ямар өдөр гэдгийг санаж байна уу?

na0.yoon
(your_ttae): 나영: Бүтэн сайн өдөр. Энэ тийм чухал юм уу?

your_ttae
(na0.yoon): Tae: Бидний зуун өдрийн ой.

na0.yoon
(your_ttae): 나영: Үнэхээр уучлаарай Tae?

na0.yoon
(your_ttae): 나영: Би мартчихсан байна.

your_ttae
(na0.yoon): Tae: Март даа. Би хэт хөөрчхөж.

      "Тэр надад сайн байхаа больчихсон юм шиг санагдаад байна" Тэхён хошуугаа байдгаар нь унжуулаад Жонгүгийн зүг хараад ингэж хэлэхэд Жонгүг мөрөө хавчин түүний зүг ширтээд "Хён, та түүнд үнэхээр хайртай бололтой тийм үү?" гэхэд Тэхён таван настай жаал шиг толгойгоо дохин түүнд хариулав.

      "Тэр уулзах болгондоо утас руугаа ширтэж, намайг өдөр болгон үнсдэг байсан ч мартдаг болчихсон. Тэгэхээр надад хайртай байхаа больсон гэсэн үг тийм үү?" Тэхён ахиад л видео тоглоом тоглох Жонгүгаас асуухад Жонгүг урт гэгч нь амьсгал авч гаргаад "Би ахиад таниас болоод хожигдчихлоо" гэхэд Тэхён гартаа барьсан утсаа хажуу тийш шидээд арьсан буйдангийнхаа аравчийг налан хэвтлээ.

- : -

15 : 26PM

     "Тэгэхээр Юн Наён, чам руу Бэкхён зурвас бичсэн юм байна тийм үү? Гэхдээ чи найз залуутай ч анхны хайр чинь гарч ирэх мөчид наад солиотой зүрх чинь догдолсон байх нь" Жүнэ нэг хөмсгөө дээш өргөөд Наёны зүг харахад Наён утас руугаа ширтсэн чигтээ "Би догдлоогүй"

      "Худал хэлэхээ больж үз, хацар чинь бараг түлэгдэх нь"

      "Би үгүй гэж хэлсэн Жүнэ. Тэхён надад хангалттай байхад..."

      "Хангалттай? Ердөө л хангалттай гэж үү? Чи түүнд байгаа бүхэн гэдгийг хэн ч харсан түүний нүднээс мэдрэхээр байдаг. Харин чиний хувьд тийм биш, тэр чамд байгаа бүхэн биш тийм биз?"

       "Тэр надад байгаа..."

       "Одоо энэ чухал биш. Чи Бэкхён гэж хүний өгч байгаа түр зуурын мэдрэмжээр Тэхёнийг сольж болохгүй. Тэр үнэхээр чамд байгаа бүхэн мөн л юм бол" Жүнэ Наёны хэлэх шалтгийг ч сонсолгүй ярьсаар дуусгаад доод уруулаа хазлан утас руугаа цоо ширтэх Наёны зүг харцаа шилжүүлэхэд тэр мөрөө хавчиж хөмсгөө зангидаж байх нь тэр.

Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍWhere stories live. Discover now