Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍ

1.1K 99 138
                                    

      "Ах аа, ядаж сахлаа хус. Үнэхээр таны царайнаас авах юм алга" Жонгүг хөлөө зөөж ядсаар тамхи уушгилан татах Тэхёны хажууд ирэн суухад Тэхён тийм гэхийн аргагүй хоосон харцаар тааз ширтэхдээ ялимгүй инээмсэглэсэнд Жонгүг мөрөө хавчин "Наён ирэхгүй ах аа, ойлгож байна уу? Тэр таныг орхиод хоёр сар болж байхад"

     "Жонгүг? Одоо ч Наён миний дэргэд байгаа юм шиг санагддаг" Тэхёны сөөнгөтөж хуурайшсан хоолой сонстоход Жонгүг бараг л хоёр сар үг дуугараагүй Тэхён руу нүдээ бүлтгэнүүлсээр харсанд Тэхён уруулдаа одоо хэр нь цөхрөөгүй дурссаар хайрласаар л байх гунигтай бас шаналалтай инээмсэглэл тодруулаад яриагаа урт гэгч нь санаа алдалтын араас үргэлжлүүллээ.

     "Би одоо ч Наёны гүн гүнзгий харцаараа над руу ширтдэгийг, жижигхэн хоёр гараараа миний нэг гарыг арай гэж атгадгийг, үл ялиг өнгөлсөн уруулаараа миний хацар дээр ичингүйрэн үнсэдгийг санадаг. Түүний уруул өнгөлөгчнөөс амтагддаг гүзээлзгэний амтыг ч би мартаагүй" Тэхён Наён гэх хүнийг өнгөрсөн дурсамжаасаа хайх мөчид зүрхэн тушаа газар нь одоо хэр нь тоглогдсоор байх дурсамжийн эзнийг Тэхёноос нэхэн хайх шиг хатгуулсанд Тэхён нүдээ аниад нэгэн хэвийнээр жигдхэн амьсгалав.

      Тэхёныг таван минут хэртээ нүдээ аниад хэвтэж байхад утас нь ширээн дээр хангинасаар дуугарахад тэр нүдээ нээн утас руугаа хараад "Болчихлоо" хэмээн ааяархан шивнэн хэллээ. Тэхён хэсэг сууж байгаад утасныхаа сэрүүлгийг унтраасаар халааслаад үүдний сандал дээр тохож тавьсан улаан хүрэн өнгийн цуваа гартаа атгаад гадагш гарах аж. Харин түүнийг гарахад Жонгүг өдөр болгон нэг цагт эрүүл бус ухаантайгаар гадагш гардаг ахынхаа хойноос харсаар хоцорсон юм.

- : -

       Тэхён танил гудамжны мухарт хар өнгийн mercedes benz загварын машиныхаа хамрыг налсаар зогсож байхдаа бугуйн дах цагаа ахин дахин шалгаж байх харагдана. "Найман цаг гучин долоон минут" Тэхён амандаа аяархан ингэж хэлчхээд гудамжны зүүн тал руу харцаа шилжүүлэхэд үсээ задгай тавьж, хар өнгийн хослол дээр нэлээдгүй өндөр өсгийт хослуулан өмссөн Наён өсгийтэй гутлаа тачигнуулсаар ирж байх нь тэр. Тэхён инээмсэглэв. Өдөр болгон яг энэ цагт Наёныг хичээлээсээ тараад гэртээ болгоомжтой ирж байгаа эсэхийг харах гэж хотын төвд байрлах дүүргээс хотын захад байрлах дүүрэг рүү хичээнгүйлэн ирсээр хоёр сарыг үдсэн тэр одоо хэдийн хийх л ёстой зүйлээ хийж байгаа мэт түүний гэртээ орохыг инээмсэглэсээр харчхаад нүдэнд нь үзэгдэхээ болих мөчид хачин их гуниг нүдэндээ хадаад машинаа асаах ажээ.

Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍWhere stories live. Discover now