Hɪs ɢɪʀʟ

642 50 89
                                    

Гурван жилийн өмнө

      "Нина?" Тэхёны баргил хоолойгоороо хоёр давхар байшинг нураах нь уу гэлтэй дүүгийнхээ нэрийг дуудахад хариу байсангүйд тэр цээжээ хүнхэлзүүлсээр гэрийнхээ бүх өрөөний хаалгыг эхнээс нь авхуулаад татаж үзэв. Эцэст нь нэг давхрын зүүн буланд байрлах мухрын өрөөний хаалга цоожтой дээр хаалганы доогуур хүйт дааж байсанд Тэхён бариулнаас нь зөөлхөн атгаад "Нина хаалгаа тайл" гэснээ хариу авах болов уу хэмээн горьдол тээсэн ч түүний горьдлогыг оргүй хоосонд автсан Нинагийн хариу үйлдэл үгүй хийсэн юм.

     "Нина ярилцацгаая. Ахтайгаа ярилц" Тэхён шүдээ зуун хаалганы бариулыг ахин дахин доош дарж байхад шалан дээр хэн нэгэн явсаар хаалга руу ойртох чимээ дуулдах аж.

     Нина хаалганыхаа түгжээг тайлаад хаалгаа хагас онгорхой орхисонд Тэхён түүнийг даган дотогш орохдоо үхлүүд мэт цонхийсон дүүгээ олж харсан юм. Өнчирч хоосорсон харц, зүрхийг нь бүтэн болгож байсан нэг хэсгийг гээчхээд төөрч будилж яваа мэт гунигтай дээр дэндүү гунигтай харагдах Нинагийн нүд рүү Тэхён хэдхэн секунд ширтсэн ч тэндээс асар их зовлонг мэдрэв. Тэхёны нүдэнд нулимс цийлгэнэжээ. Таван минут Тэхён Нинагийн омголтож хатсан уруул хийгээд хөх туяа татуулсан түүний инээмсэглэлээр дүүрдэг байсан нүд гээд бүхий л эд эсийг нь нэг бүрчлэн хараад нулимсаа урсгасан юм.

       "Ах аа сонсооч, би үнэхээр чадахгүй нь бололтой. Түүнгүйгээр амьдарч түүнгүйгээр амьсгалж түүнгүйгээр оршиж. Та хэлсэн дээ? Тавьж явуулах нь хайр гэж. Гэхдээ би чадахгүй нь ах аа, өөрөөсөө түүнийг явуулж чадахгүй нь" Нина тайван хийгээд гунигтайгаар Тэхёны нүд рүү ширтсээр хэлэхдээ үл ялиг инээмсэглээд "Түүнгүй орчлонд би тэсэхгүй нь. Тэвчихгүй нь. Юуг ч хийж чадахгүй нь" гэхэд Тэхён түүний яриаг таслан "Боль" хэмээн уйлснаас нь болоод сөөнгөтсөн хоолойгоор чадан ядан хэлсэнд Нина "Намжүны төлөө амьдрахыг хүссэн ч тэр байхгүй ертөнц хэтэрхий хоосон бас зовлонтой байна" гэх нь тэр.

      "Нина, тэр бидний дундаас явсан ч чи надаас явж болохгүй шүү дээ"

      "Намжүн миний он цаг тоололд зэрэгцэн оршиж байсан, түүний цаг минийхтэй зэрэгцэн урагшилдаг байсан тэр үе рүү би ингээд ч болтугай очмоор байна" Нина гартаа барьсан жижигхэн хагархай шилний хэлтэрхийг гол судас руугаа гүн гүнзгий оруулахад Тэхён түүнийг газарт унахаас нь урьтан тосож аваад нэрийг нь хэдэнтээ хашхиран дуудсан ч тусыг эс олов.

Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍWhere stories live. Discover now