2020.05.16
Найз нөхдөдөө хэрэггүй болж, цаг хугацааны эрхэнд гэр бүлийнхэндээ ч хэрэггүй болох үедээ амьдралын мөн чанар гэгчийг ойлгож эхэлсэн.
Харин тэр үедээ Францаас Солонгосыг зорихдоо чамайгаа харж билээ. Онгоцны буудалд чи минь хар жижиг нарны шил зүүж сул цагаан цамцан дээр бэлтгэлийн хар өмдийг хослуулсан чи дэндүү гэмээр дур булаам харагдсансан.
Аз ч юм уу, хувь тавилан ч юм уу... Аль нь гэдгийг нь мэдэхгүй ч гайхалтай учирлаар зэрэгцээ сандалд сууж хамтдаа Сөүл хотыг зорьсон.
Хэн гэдгээс минь үл хамааран яриа өрнүүлж хэдийн 5,6 жил нөхөрлөсөн андууд мэт авир гаргахад чинь л татагдаад эхэлчихэж билээ. Дэлхийд алдартай од хүн шүү дээ, хэт дотносож болохгүй, түүнд ч тэр надад ч тэр хоёул хоёуланд нь аюултай гэдгийг мэдэж байсан ч... Зүрх гэдэг эзэндээ захирагддаггүй эрхтэн бололтой.
~~~~
За тэгэхээр анх удаа ийм жаахан хэсгүүдтэй бичвэр бичих гэж байгаа учраас та бүхэн минь сайн шүүмж хэлээд өгөөрэй~ Бас шинэхэн бичвэрийг минь хайрлаарай<3
YOU ARE READING
Diary of me ||PJM
RomanceХар кофе гашуун хэрнээ донтуулдаг шиг чи намайг шархлуулдаг хэрнээ дурлуулдаг. Started:2021.09.08 Status:Ongoing