2020.06.07Өнөөдөр түүнтэй уулзах өдөр. Хэдий 12 цаг гээд уулзахаар болсон боловч хэзээний уулзах газраа 11 цаг гэхэд ирчихсэн байв. Арай л эрт хүрээд ирчихэв үү...
Ганц эмний төлбөр авах гэж энэ хүртэл ирсэн гэж бодвол үнэхээр л хямдхан санагдах байх тийм үү?
Цахилгаан шатнаас буух чи, үүдний хаалганд чамайг хүлээн зогсох би. Яг л хэдэн сая километрийн цаана байгаа мэт.
Чиний минь нүднээс хайр мэдрэгдэнэ. Харин энэ миний хайр биш, өөр нэгэн азтай бүсгүйн хайр.
Эмний төлбөр гээд 100 000 мянгыг өгөх үед зүрх минь эмтрэнэ. Ингээд л болох байх. Илүүг хүсэхгүй байсан нь дээр шүү дээ.
Өгсөн мөнгөнийх нь талыг аваад талархсанаа илэрхийлээд өөрийн бүрэг амьдрал руугаа, харин чи минь гэрэл ертөнц рүүгээ салан явна. Уйтай ч гэлээ энэ л надад хангалттай байх.
YOU ARE READING
Diary of me ||PJM
RomanceХар кофе гашуун хэрнээ донтуулдаг шиг чи намайг шархлуулдаг хэрнээ дурлуулдаг. Started:2021.09.08 Status:Ongoing