02.

47 9 2
                                    

2020.06.03

Чамайгаа ахин нэг удаа харсан тэр мөч. Энэ удаад өөрийгөө маш сайн халхалсан ч чамайг таньсан. Хэчнээн жаргалтай байсан гээч. Гэхдээ тэр жаргал минь ардаас чинь нэгэн охин ирж тэвэртэл чинь үргэлжилсэн юм. Өчүүхэн байгаа биз? Хайртай нэгнээ харах төдийд доторх хамаг гуниг нь жаргал болж хувирдаг ч хэдхэн хормын дараа тэрхэн зуурт хурсан жаргал нь ирсэн шигээ хурдан яваад өгдөг.

Хүн андуурсан байх гэж худал үгсээр өөрийгөө хуурах гэж хичээсэн юмсан. Яг л урд минь сандал байгаа ч байхгүй хэмээн өөртөө итгүүлж байгаа мэт.

Хүмүүс хайрлах хүнтэй, хийх ажилтай, хүсэх хүсэлтэй байхад хамгийн жаргалтай гэдэг байхаа? Хэчнээн хайрлах хүнтэй байсан ч тэр нь хэзээ ч өөрийн болохгүй нь ямар өрөвдөлтэй гээч?

Хамгийн тансаг сарнайн өргөс нь хүрэх төдийд хуруу зүсдэг шиг чамайг хайрлах төдийд зүрх шархлах юм...

Diary of me ||PJMWhere stories live. Discover now