2020.06.06
Чи над руу зурвас илгээсэн. Бусад хүний нүдээр бол энгийн л нэг зурвас боловч миний хувьд тийм биш. Чамаас минь ирсэн зурвас шүү дээ. Өөрөөсөө ч харамлан байж уншсан зурвас.
:"Аан мөн байх нь ээ... Өдрийн явдалд үнэхээр уучлаарай. Бие чинь зүгээр биз дээ?"
:"Уучлалт гуйх хэрэггүй ээ, миний ч буруу байгаа шүү дээ."
:" Уучлаарай гэхдээ би хамаагүй хүнтэй уулзаж болохгүй болохоор маргааш 12:00 цагт энтертайнмент дээр ирээд авчихаж болох уу?"
Тийм шдээ... Би түүний хувьд хамаагүй хүн. Харин тэр миний хувьд зүрх сэтгэлийн минь эзэн.
Хамаагүй хүн гэдгээ мэддэг ч түүнээс энэ үгийг сонсох бүр ч аймшигтай санагдана. Яг л хагарсан шилний хэлтэрхийгээр зүрхийг минь сийлэх мэт...
Хэчнээн хүссэн ч хоёр өөр хүн шүү дээ. Тэр минь энэ дэлхийн од. Харин би өөрийнхөө сэтгэлийн ертөнцөд ч од нь болж чадаагүй нэгэн.
YOU ARE READING
Diary of me ||PJM
RomanceХар кофе гашуун хэрнээ донтуулдаг шиг чи намайг шархлуулдаг хэрнээ дурлуулдаг. Started:2021.09.08 Status:Ongoing