𝟎𝟓.

396 51 14
                                    


Esmee. 

Санта Моникагын нэрэмжит коллежи. 

Улаан хүрэн бичгийг уншихдаа би эдний лого яг Харри Поттер дээр гардаг Гриффиндор тэнхимийн сүлд шиг юм гэж дотроо бодож байлаа.

Шар, улаан өнгийн нийлмэл харахад л сайхан сэтгэгдэл төрүүлэх аж. 

Хичээлийн шинэ жил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор над мэтийн шинэ орчинд хайсан зүйлээ олохгүй явж байгаа хүн энд огт алга байлаа.

Хүнээс тусламж гуймаар байсан ч азаар би тэнэж төөрч явсаар өөрийн хайсан салбарыг олоод ирчихлээ.

Азны юм. 

"Тэгэхэр хонгор минь чамайг манай сургуульд гайхалтай амжилт үзүүлнэ гэж найдья.."

Манай сургуулийн эрхлэгч гэх настай эмэгтэй ийн эелдэгээр надад хандаж хэлэн намайг суух ёстой эхний хичээлд минь хүргэж өгөх аж. 

Бүр маш найрсагаар анхны хичээлийн минь багшид хүртэл хүлээлгэж өгөв. 

"Баярлалаа хадагтай Руберто.. Үүнээс цааш би түүнийг дааж авья"

Илүү дэгжин, илүү залуу эмэгтэй эрхлэгчийг үдэж өгчихөөд над руу нээх сүрхий нэг хөмсөгөө өргөж ирээл харах нь тэр ээ. 

Гарцаагүй тэр хичээлийн дундуур орж ирж байгаа шинэ оюутанд дургүй байна. 

Ойлгомжтой.

"Театр урлагийн салбар сургуульд тавтай морил Эсмее.."

Тэр ингэж хэлчихээл түрүүлээд орчихсон.

Ямар ч эелдэг үг, ямар ч эелдэг инээмсэглэл нүүрний хувирал байхгүйгээр шүү. 

Гайхалтай.

Тун гайхалтай.

Эхний хичээл маань түүний орох "Тайзны соёл"-ын лекц хичээл байсан. 

Муухай ааштай юм гэж хэлж болохуйц багшийг Профессор Лондон гэдэг болохыг нь бэлдсэн PPD-гээс нь мэдэж авав.

Хичээлд тун цөөхөн хүүхэд суух ба тэр бүгд бүгдээрээ л надруу "Энэ юу вэ", "Хэн бэ" гэсэн харцаар байн байн харж байгаа нь мэдэгдэнэ.

Азаар 90 минутын лекц дуусч өнөөх хүйтэн харцтай хүүхэн журналаа чирсээр гарч одов. Тэр гарцаагүй надад цаашид таагүй хандсаар байх нь. 

"Зүгээрдээ.. тэр үзэсгэлэнтэй дээр нь шаргал үстэй охидуудад дургүй байдаг юм"

Урд минь сууж байсан улаан үстэй охин гэнэт эргэж харан ингэж хэлэхэд нь золтой түүн рүү уух гээд гаргачихсан байсан фантагаа цацаад авчихсангүй.

𝐉.𝐒: 이집트 사람 푸른Where stories live. Discover now