"Чамайг ингэж нэг юм олох гэж.."
Өсгийтэй гутал дээрээ арай ядан тогтон хана хана ээлжлэн түшин явсан над дээр Энди ирэн ингэж хэлсэн байлаа.
Үнэндээ.
Миний толгой эргээд нүд бүрэлзээд байгаа ч юм шиг тэрний үргэлжлүүлж юу ярьсанг олигтой сайн сонсож чадсангүй.
"Чи зүгээр үү..?"
Би толгой дохив.
Харин тэр эргэлзэнгүйгээр дээрээс минь доош гүйлгэж хараад өнөөх хараал идсэн халуухан хөмсөгөө нэг нэгээр нь өргөх аж.
"Итгэлтэй байна уу.."
Би дахин толгой дохисон юм. Энэ удаад Энди итгэх аядан намайг дагуулсаар доош буув. Тэр замдаа намайг хайж болох бүхий л газруудаар хайсан бас удаан алга болсонд минь их санаа зовсон талаараа ярьж байсан юм.
Гэтэл түүнийг энэ тэрүүгээр намайг хайж явах хооронд хамгийн урам хугармаар нь би түүний сайн найзтай дээр загас наадуулаад завгүй байсан шүү дээ.
Хөгийн.
Новшийн мэдрэмж.
Түүнд нэг ашиглуулаад орхигдож хаягдаж дэн буудлын цагийн хүүхэн шиг нимгэн ганц даавуу нөмрөөд үлдэхээ мэдсэн бол өнөөдөр тэр новшийн оронд энэнтэй л нэг оронд орох байсан юм.
Өөдөөс минь олон хүн дундаас мишээх энэ залуу эмэгтэй хүнийг хагас цаг орчим алга болсонд үхтлээ айж байхад миний уруулыг шунаглан үнсэж байсан тэр новш өөрийгөө хангачихаад л гараад яваад өгсөн.
Адгийн новш.
Хэрэггүй амьтан.
"Хонгор минь.."
"Яагаад уйлаад байгаа юм бээ"
"Хэн нэгэн новш чамайг айлгаа юуу.."
Хэдхэн алхамын цаана зогсож байсан Энди намайг нулимс урсгав уу үгүй юу миний дэргэд хүрээд ирэх нь тэр.
Нулимсыг минь аргадандуйгаар арчиж зогсоход хэцүү байсан намайг хөнгөхөн дэр өргөж байгаа аятай гал тогооны ширээн дээр суулгаж орхив.
Нийтлэг боловсон эрчүүд ийм байдаг байх нь.
Эмэгтэй хүн уйлахад аргадаж, сонирхож байгаа эмэгтэйгээ тухгүй байгааг нэг хараал анзаарчихдаг байх нь.
Эрчүүдийн новшийн нийтлэг зан.
Хайрыг нь татаагүй, нүдэнд нь тусаагүй л бол бусад эмэгтэйчүүд "Янхан". Харин хайрласан, харж явдаг охин нь хичнээн залуустай зэрэг болздог ч бай хамаагүй "Сахиусан тэнгэр".
YOU ARE READING
𝐉.𝐒: 이집트 사람 푸른
Romansa✦「 Танилц энэ миний найз охин. Ингэж хэлэх хүртэл нь би өөрийгөө түүний найз охин гэж боддог байлаа.」✦