211105 | Voice

118 27 0
                                    

Хоолойнд чинь хайлсан
Үгэнд чинь дассан.

Инээж байгаа чиний хоолой
Энэ 11 сарыг дулаацуулчихлаа.

Жавар тачигнасан хүйтэн өвлийг надтай хамт туулж өгөөч?
Жаргал цалигсан инээдээр хоосон намайг дүүргэж өгөөч?

Би хүнийг хайрлах дуртай.
Хариу сэтгэл нэхэх дургүй ээ.

Өчүүхэн миний сэтгэлийг ашигласан ч болно оо.
Өнчин хайрыг минь хэрэггүй зүйл болгох хэрэггүй.

Өглөө сэрэх бүрт тархинд минь тоглогддог байсан аялгуу чиний хоолойгоор солигдож
Өдрийн турш аялагддаг байсан дуу чиний тухай бодлоор дүүрчихсэн.

Чиний дуртай дуу миний дуртай дуу болж
Чиний дуртай хөгжим миний амьдралын аяз болжээ.

Мэдрэмжээ хүлээн зөвшөөрч чадахгүй нь
Дурласан би тийм арчаагүй болохоор...
Дурлал, дассан сэтгэлийн алийг нь мэдэхгүй ч
Ер би чамд сэтгэлтэй биш гэж гүрийнэ ээ.

Хоосон намайг дүүргэх нэгэн юм болов уу?
Хэнд ч хэрэггүй гээд хогийн саванд хийх нэгэн юм болов уу?
Цаг хугацаа харуулна биз ээ, чиний мэдрэмжийг
Чиний үгс мэдүүлнэ биз ээ, миний мэдрэмжийг.

Өнчин хурга шиг өрөвдөлтэй хоцрохоо мэдэж байгаа учраас чамд би өөрийгөө илчилж чадахгүй нь.

Мэдрээгүй удсан энэ догдлолыг мэдрүүлж өгсөнд баярлалаа.

-Өөрөөсөө нуун хашхичих чимээгүй бодол.
"Би чамд хайртай."

Үхэгсдийн тэмдэглэлWhere stories live. Discover now